Польшийн шинэ ерөнхий сайд Киев хотноо айлчлан, зэвсгийн хамтарсан үйлдвэрлэлийн талаар хэлэлцжээ
1 сарын 24. 5:400

Польшийн шинэ ерөнхий сайд Дональд Туск үүрэгт ажлаа хүлээн авснаасаа хойш анх удаа буюу орон нутгийн цагаар 22-ны өдөр Украины Киев хотноо айлчилж, тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй дээд хэмжээний уулзалт хийлээ.

Ерөнхийлөгч Зеленський дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр Польш улсын зүгээс цэргийн нэмэлт тусламж үзүүлэхээр болсныг дурдаад "Бидэнд үргэлжлүүлэн тусламж үзүүлж байгаад талархаж байна" хэмээн онцолжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Мөн Украинд хэрэгтэй их хэмжээний зэвсэг худалдан авах шинэ хэлбэрийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломж”-ийн талаар дурдаад “Энэ нь Украинд үзүүлж буй Польшийн хөрөнгө оруулалт юм. Түүнчлэн бид цаашид хамтран зэвсэг үйлдвэрлэх боломжтой эсэх талаар өнөөдөр ярилцлаа” хэмээн өгүүлсэн байна.

Ерөнхий сайд Туск мөн хариуд нь "Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхэд шаардлагатай бүх арга хэрэгслээр Украинд дэмжлэг үзүүлэх ёстой" гэж хэлээд зэвсэг, сум үйлдвэрлэхэд хамтарсан хөрөнгө оруулалт хийх нь чухал гэдгийг дурджээ.

Мөн тэрээр "Польш улс Украиныг Европын холбоонд элсэхэд нь бүх талаар туслахад бэлэн” байгаагаа мэдэндэв.

Польш улс 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойших эхний хугацаанд Украиныг тууштай дэмжиж, ойр дотно харилцаа байсан билээ. Гэвч хямд өртөг бүхий Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тус улсад орж ирсний улмаас асуудал үүссэн тул тухайн үеийн Польшийн барууны жигүүрийн Хууль ба Шударга ёсны намын засгийн газар Европын холбооны шийдвэрээс үл хамааран Словак, Унгар улсуудын хамтаар хориг арга хэмжээ аван Украинтай зөрчилдөөн үүсгэсэн юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард засгийн газар солигдсоноор Польш улсыг удирдах болсон ерөнхий сайд Туск Европын холбоотой харилцаагаа эргэн бэхжүүлж, Украиныг дэмжинэ гэдгээ амласнаас харахад өмнөх засгийн газрын өдүүлсэн зөрчилдөөн намжиж, цаашид Польш улсын зүгээс Украинд үзүүлэх дэмжлэг улам өргөжих төлөвтэй байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18