АНУ-ын Сангийн сайд Йеллен: Ирэх оны эцэс гэхэд инфляцын түвшин хамаагүй багасах болно
2022, 12 сарын 12. 15:020

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэлэхдээ, АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан инфляцыг барих зорилгоор бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байгаатай холбоотойгоор инфляц ирэх оны эцэс гэхэд мэдэгдэхүйц буурах төлөвтэй байна гэв.

Сайд Йеллен АНУ-ын CBS телевизэд өгсөн ярилцлагадаа “Хэрэв гэнэтийн ямар нэгэн асуудал үүсэхгүй л бол ирэх оны эцэс гэхэд инфляцын түвшин хамаагүй багасна” хэмээн дурджээ. Түүнчлэн тэрээр ирэх оны эдийн засгийн төлөв байдлын талаар “Хөдөлмөрийн зах зээл улам эрүүлжиж, ард иргэд ч өөрсдийн санхүү, эдийн засгийн байдалд сэтгэл хангалуун байна гэдэгт итгэлтэй байна. Инфляцын эрчимтэй өсөлт ч удаан үргэлжлэхгүй гэж найдаж байна” хэмээн цохон тэмдэглэв.

АНУ-ын хэрэглээний үнийн индекс 10-р сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар өссөн нь зах зээлийн хүлээгдэж буй 7.9 хувиас доогуур байснаас гадна өнгөрөгч 1-р сард 7.5 хувьтай гарснаас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.

Маргааш гарах арваннэгдүгээр сарын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өсөж, өсөлтийн хурд саармагжих болно хэмээн Wall Street Journal сонин таамагласан байна.

Гэвч хэдхэн хоногийн өмнө зарласан АНУ-ын 11-р сарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 7.4 хувиар өссөн нь зах зээлийн таамаг болох 7.2 хувиас давсан юм.

Холбооны нөөцийн сангийн зүгээс маргаашнаас эхлэн хоёр өдрийн турш Холбооны нээлттэй зах зээлийн хорооны хурлыг хийж, суурь хүүгийн өсөлтийн цар хүрээг тодорхойлохын зэрэгцээ хэрэглээний үнийн индексийн түвшингөөс хамаарч бодлогын хүүгийн өсөлтийн хурдыг зохицуулах аж.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35