Твиттер нэг жиргээнд багтах тэмдэгтийн тоогоо 280-аас 4000 болгоно
2022, 12 сарын 13. 10:440

Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг Илон Маск Твиттер платформыг худалдан авснаас хойш тус платформд ихээхэн өөрчлөлт орох болсон билээ.

Улмаар Илон Маскийн удирдлага дор Твиттер баталгаажсан хэрэглэгчийн цэнхэр тэмдгээ сар бүрийн тогтсон хураамжтайгаар хэрэглээнд нэвтрүүлэх, платформыг ашиглах эрхгүй болсон хэрэглэгчийн хаягийг сэргээх, орон тооны цомхотгол хийх зэрэг хэд хэдэн ажлыг ажил хэрэг болгож үзсэн. Гэвч одоогоор эдгээр ажил бодитоор, амжилттай хэрэгжсэн зүйлгүй байгаа.

Тэгвэл Илон Маскийн зүгээс Твиттер платформын хүрээнд өөр нэгэн өөрчлөлтийг туршихаар бэлджээ.

Энэ нь юу гэвэл тэд нэг жиргээнд багтах тэмдэгтийн тоог 280-аас 4000 болгох болсон байна.

Твиттерийн хувьд өмнө нь нэг жиргээнд ердөө 140 тэмдэгт багтаах хязгаартай байсан ч хэрэглэгчдийн хүсэлтээр 280 тэмдэгттэй болсон юм. Харин саяхан хэрэглэгчдийн зүгээс Илон Маскад асуулт тавьж, “Твиттер тэмдэгтийн тоогоо 280-аас 4000 болгох гэж байгаа гэж үнэн үү?” гэхэд тэрээр “Тийм” гэж хариулсан байна.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35