Сэм Альтман: Хиймэл оюун ухааны технологийг амьдралынхаа туршид ашиглах залуучууд "маш азтай хүмүүс"
2 сарын 15. 8:010

ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман хиймэл оюун ухааны технологийг амьдралынхаа туршид ашиглах залуучуудыг "маш азтай хүмүүс" гэж тодорхойлоод “Тэдэнд маш том боломжууд бий болох нь ойлгомжтой” хэмээн цохон тэмдэглэжээ.

Гүйцэтгэх захирал Альтман Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) Дубай хотноо зохион байгуулагдсан 2024 оны “Дэлхийн засгийн газрын дээд хэмжээний уулзалт”-ын хоёр дахь өдөр буюу орон нутгийн цагаар 13-ны өдөр цахим хэлбэрээр энэхүү хуралд оролцсон юм.

Түүнтэй харилцан яриа өрнүүлсэн АНЭУ-ын хиймэл оюун ухаан, дижитал эдийн засгийн сайд Омар Султан Аль-Оллама “Дэлхий даяар таныг харж байгаа залуучууд хиймэл оюун ухааны эрин үед чухам юу хийх ёстойгоо, тэдний ажлын байр үгүй болох эсэх зэрэг олон асуултыг асуухыг хүсэж байгаа байх. Та үүнд тайлбар, зөвлөгөө өгөөч” гэхэд Альтман "Тэд итгэхийн аргагүй азтай хүмүүс гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна" гэж хэлжээ.

Тэрээр үргэлжлүүлэн "Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн сайхан цаг үе тэдний өмнө ирж магадгүй. Хиймэл оюун ухааны технологийг ойлгодог, шинэ технологид хэзээд хамгийн түрүүнд дасан зохицдог тэд энэхүү технологийн ачаар өмнөх үеийнхний төсөөлж ч байгаагүй зүйлсийг хийх нь тодорхой” хэмээн өгүүлэв.

Ноён Альтман “Оюутнууд нь гэрийн даалгавраа хийхдээ хиймэл оюун ухааныг ашиглах вий хэмээн санаа зовж байсан багш өдгөө хиймэл оюун ухаан бол“ирээдүй” хэмээн харж байгааг сонсоход таатай байна. Одоогийн хиймэл оюун ухааны технологийг хар цагаан гар утас гарч байх үеийн түвшинтэй дүйцүүлж болох хэдий ч ердөө хэдхэн жилийн дотор асар хурдацтай хөгжиж, 10 жилийн дараа гэхэд гайхамшиг тохиох болно” хэмээн таамаглаж буйгаа илэрхийлэв.

"Хэрвээ та өнөөдөр АНЭУ-ын хиймэл оюун ухааны салбарын сайд болж, хиймэл оюун ухааны технологитой холбоотой ямар нэгэн зохицуулалт хийхээр бол юу хийх байсан бэ?" гэж асуухад тэрээр хэсэг бодсоны эцэст "Юуны түрүүнд бид уг технологийг хөгжүүлэх, турших, хэрэгжүүлэх Сэндбокс орчинг бий болгох аргыг хайх нь чухал гэж бодож байна. Дараа нь уг орчиндоо хиймэл оюун ухааны технологийг туршиж үзээд ямар төрлийн мөрөөдөл, төсөөлөл үүсэн бий болж болохыг мэдэж болох юм. Ингээд төсөөлөлтэй болсныхоо дараа харин үүнд зориулсан зохицуулалтыг хийж болох байх” хэмээн өгүүлсэн байна.

Цаашилбал, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (ОУАЭА) зэрэг хиймэл оюун ухааны технологийг зохицуулах олон улсын байгууллага зайлшгүй шаардлагатай гэдгийг тэрээр ахин онцолсон ба Open AI шиг хувийн компаниуд энэхүү зохицуулалтыг удирдан чиглүүлэх ёсгүй гэдгийг энэ үеэр мөн дурдав.

Хиймэл оюун ухааны технологи нь хүн төрөлхтний хувьд сүйрэл рүүгээ явж байгаатай “агаар нэгэн” гэх сөрөг үзлийн талаар тэрээр "Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолд ямар нэг зүйлийг төсөөлөн бичихэд амархан байж болох ч миний хувьд гудамжаар тэнүүчлэх "алуурчин роботууд" тийм ч сонирхолтой зүйл биш” гэжээ.

Тэрээр цааш хэлэхдээ "Би өглөө бүр бүх зүйл зөв тийшээ явж байгаа гэдэгт итгэж сэрдэг” хэмээн уг салбарын ирээдүйг өөдрөгөөр хардаг гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01