Hyundai Motor компани ОХУ-ын Санкт-Петербург дахь үйлдвэрийн ажилчдаа цомхотгож эхэлжээ
2022, 12 сарын 20. 21:490

Hyundai Motor компани Украины дайны улмаас өнгөрөгч гуравдугаар сараас хойш үйл ажиллагааг нь зогсоогоод буй Санкт-Петербург хот дахь үйлдвэрийнхээ ажилчдыг цомхотгож эхэлсэн тухай Аль Жазира агентлаг мэдээлэв.

Тус компанийн ОХУ дахь охин компани 20-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, "Үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсоод буйн улмаас Hyundai Motor компани Орос дахь орон нутгийн ажиллах хүчийг оновчтойгоор зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч энэхүү арга хэмжээг авч байна" гэжээ. Гэвч ажилчдаа хэдий хэмжээгээр цомхотгож байгаа талаар огт дурдаагүй байна.

Жилд 200 мянган ширхэг автомашин үйлдвэрлэх хүчин чадал бүхий тус үйлдвэрт 2600 орчим хүн ажилладаг байсан юм.

Hyundai Motor компани 2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо 500 сая еврогийн хөрөнгө оруулалт хийн энэхүү үйлдвэрийг бүтээн байгуулж байсан билээ. Өнгөрөгч онд нийт 370,000 гаруй автомашин борлуулж, ОХУ-ын зах зээлд эзлэх хувиараа хоёрдугаарт жагсаж байв.

Гэвч ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш сар орчмын дараа буюу өнгөрөгч 3-р сард үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон ба 10-р сард бүрэн зогссоноо зарласан юм. Улмаар компанийн зүгээс өнгөрөгч 10-р сард өөрийн эзэмшлийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах зэрэг арга хэмжээг авч эхэлснээ мэдэгдсэн билээ.

Hyundai Motor компаниас гадна BMW, Volkswagen, Mercedes-Benz, Renault, Toyota, Nissan зэрэг дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид ОХУ дахь бизнесээ зогсоох, татан буулгах арга хэмжээг аваад байгаа юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35