
Цахим худалдааны салбарт тэргүүлэгч Амазон компанийн гүйцэтгэх захирал Энди Жассигийн хэлснээр тус компани зардлаа танаж, ажилчдынхаа хүрээнд орон тооны цомхотгол хийх болжээ. Тийнхүү Амазон нийт 18,000 гаруй орон тоог цомхотголд оруулах болсон байна.
Шийдвэрийг тийн гэнэт танилцуулах болсон шалтгаан нь тус байгууллага дотроо мэдээлэл алдаж, орон тооны цомхотголын талаар ажилчдын чихэнд хүрснээр удирдлагын зүгээс албан ёсны мэдэгдэл хийх шаардлага тулгарчээ.
Амазоны хувьд нийт 300,000 гаруй ажилтантай бөгөөд орон тооны цомхотголоор тэд нийт 6 хувийн ажиллах хүчээ танах гэж байгаа юм.
Тэдний зүгээс өнгөрөгч арваннэгдүгээр сард орон тооны цомхотгол хийнэ хэмээж байсан ч цомхотголын цар хүрээг ийм өргөн байна гэж хэн ч тооцоогүй байна.
Эх сурвалж: BBC