Tsingtao Brewery компанийн нэгж хувьцааны үнэлгээ огцом унажээ
2023, 10 сарын 24. 11:492

Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт олон нийтийн цахим сүлжээнд Tsingtao шар айргийн үйлдвэрийн ажилтан шар айргийн найрлагад ордог нэгэн бүтээгдэхүүний нөөцлүүр рүү сарьж буй бичлэг цацагдсан билээ. Улмаар бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн цагаасаа хойш сая, сая хандалт авах болсон юм.

Тэгвэл даваа гарагийн өглөө Шанхайн хөрөнгийн бирж нээгдэхэд Tsingtao шар айргийг үйлдвэрлэдэг Tsingtao Brewery компанийн нэгж хувьцааны үнэлгээ огцом унажээ. Тийнхүү даваа гарагийн үдээс хойш хувьцааны үнэлгээ харьцангуй тогтворжсон байна.

Үйл явдлын хүрээнд Tsingtao Brewery компанийн зүгээс мэдэгдсэнээр тэд бичлэгийн тухай олж мэдсэн даруй цагдаагийн байгууллагад хандаж, тухайн хэрэг явдал үйлдэгдсэн нөөцлүүрийг нэн даруй битүүмжилсэн гэсэн юм. Улмаар Хятадын “National Business Daily” сониноос мэдээлснээр эх сурвалжийн хэлж байгаагаар бичлэг дээрх этгээд болон бичлэгийг хийсэн этгээд хоёул тус компанийн үндсэн ажилтнууд биш гэжээ.

Tsingtao Brewery компанийн хувьд Хятадын хамгийн алдартай шар айраг үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд тус улсын шар айргийн хамгийн том экспортлогч юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
2
1
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
202.21.108.21
   /
2023, 10 сарын 25. 9:54

Олон удаагийн үйлдэл дээ, заваарсан юм. хамгийн дажгүй пиво гээд байнга уудаг байлаа. одоо огиудас хүрч байна. hieneken ээ л уухаас

Сүйд
112.72.8.38
   /
2023, 10 сарын 24. 12:56

Бүх дэлгүүрт байгаа одоо яанаа Түй

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35