Нидерланд: Coinbase-ийг хууль бусаар үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж 3.3 сая еврогоор торгохоор болжээ
2023, 1 сарын 27. 0:330

Холбогдох хууль журмыг зөрчсөний улмаас виртуал валютын Coinbase биржийн Европ дахь охин компанид асар их хэмжээний торгууль ногдуулжээ.

Тодруулбал Нидерландын Төв банк (DNB) орон нутгийн цагаар 26-ны өдөр өөрийн цахим хуудаснаа Coinbase Europe компанид 3.325 сая еврогийн торгууль ногдуулсан тухайгаа мэдэгдэв.

Нидерландад криптовалют арилжааны үйлчилгээ үзүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүгийн байгууллагад албан ёсоор бүртгүүлэх шаардлагатай байдаг аж. Гэтэл Coinbase Europe компани нь 2020 оны 11-р сарын 15-наас 2022 оны 8-р сарын 24-ний хооронд уг бүртгэлийг хийлгэлгүйгээр үйл ажиллагаа явуулсан тул ийнхүү торгуулийн арга хэмжээ авах болсноо тус улсын Төв банкны зүгээс тайлбарлажээ.

Түүнчлэн тус хуулийн этгээдийг албан ёсоор бүртгэх үйл явц 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон хэмээн нэмж дурдсан байна. Харин Coinbase компани нь энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн, давж заалдахаа мэдэгдсэн талаар Reuters агентлаг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35