Amazon, Hilton, Pepsi зэрэг компаниуд Европ дахь дүрвэгчдийг ажлын байраар хангана
2023, 6 сарын 20. 14:010

Цахим худалдааны салбарыг тэргүүлэгчдийн нэг Amazon компани дүрвэгчдэд туслах ажиллагааныхаа хүрээнд Европ тивд оршин суугаа Украин болон бусад улсын 5,000 дүрвэгчийг ажлын байраар хангахаа амлажээ.

Amazon компаниас гадна Hilton Hotels зочид буудал, Adecco хөдөлмөр зуучийн компани, Microsoft технологийн компаниуд дүрвэгчдэд ажлын байр болон карьерын дэмжлэгээр туслалцаа үзүүлэхээ амласан байна.

Үүний шалтгаан нь ОХУ Украины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш нийт 5.9 сая украин Европ тив рүү, 1.3 сая украин ОХУ болон Беларусь руу дүрвэсэнтэй холбоотой юм. Гэвч дүрвэгчдийн асуудал дан ганц Украин улсаар хэмжигдээд зогсохгүй бөгөөд мөргөлдөөн үргэлжилж буй Сири, Судан, Афганистан улсын ард иргэд ч Европ тив рүү дүрвэж байгаа нь ийн шийдэхэд нөлөөлсөн байна.

Тиймээс Amazon, Hilton, Marriott зэрэг компаниуд л гэхэд ойрын 3 жилийн хугацаанд нийт 13,680 дүрвэгчийг ажлын байраар хангахаар зорьжээ. Харин хөдөлмөр зуучин Adecco тэргүүтэй компаниуд нийт 150,000 дүрвэгчийг ажилд ороход нь туслах бол Accenture, Microsoft зэрэг компаниуд 86,000 гаруй дүрвэгчийг мэргэжлийн сургалтад хамруулах болсон байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01