Өдгөө 55 настай довтлогч Миура Казуёши Португалийн хоёрдугаар дивизийн клубт зээлээр тоглох болжээ
2023, 2 сарын 2. 15:420

Удалгүй 56 нас хүрэх гэж буй япон довтлогч Миура Казуёши Японы J лигт тоглодог Ёкохама клубээс Португалийн хоёрдугаар дивизийн Оливайренс клубт зээлээр тоглох болжээ.

Түүний хувьд өмнө нь Бразил, Япон, Итали, Хорват, Австрали улсуудад тоглож байсан арвин туршлагатай нэгэн юм.

Үйл явдлын хүрээнд Казуёшигийн мэдэгдсэнээр, “Португал гэдэг хэдийгээр миний хувьд шинэ улс ч гэлээ эндэхийн үзэгчдэд өөрийн тоглолтыг үзүүлэхийн тулд би маш их хичээх болно” гэжээ.

Энэ сарын 26-ы өдөр 56 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх тэрээр өмнө нь хэлэхдээ 60 нас хүртлээ зодог тайлах бодолгүй хэмээж байсан юм.

“Хаан Казу” хочит түүний хувьд Япон улсыг төлөөлж нийт 89 удаа талбайд гарахдаа 55 удаа гоол оруулж байжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
1
0
3
2
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35