Судалгаа: Өнгөрөгч 30 жилийн хугацаанд эрэгтэйчүүдийн бэлгэ эрхтний дундаж хэмжээ 24 хувиар томорчээ
2023, 2 сарын 17. 12:090

Мягмар гарагт “Дэлхийн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн сэтгүүл” гэх сэтгүүлээс нэгэн судалгааг нийтлэн хүргэжээ. Судалгааг Стэнфордын Анагаах ухааны урологич, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн мэргэжилтэн Доктор Майкл Айсэнберг гэх эрдэмтэн удирдсан байна.

Судалгааны зорилго нь өнгөрөгч 30 жилийн хугацаанд эрэгтэйчүүдийн бэлгэ эрхтэн хэрхэн хувьсан өөрчлөгдсөн болохыг олж тогтоох байсан юм. Тэгвэл судалгааны хүрээнд сүүлийн 30 жилд эрэгтэйчүүдийн бэлгэ эрхтний дундаж хэмжээ 24 хувиар томорсон гэсэн дүгнэлт гарчээ.

Гэвч энэхүү дүгнэлт нь эрэгтэй нөхөн үржихүйн мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа гэнэ. Учир нь тэдний зүгээс эрэгтэйчүүдийн бэлгэ эрхтэн яагаад ийн томорч байгаа шалтгааныг олж мэдээгүй байгаа юм.

Мөн судалгаагаар сүүлийн 30 хугацаанд эр бэлгийн эсийн тоо цөөрч, тестостероны түвшин ч буурч байгааг олж тогтоожээ.

Эрдэмтдийн хувьд эрэгтэйчүүдийн бэлгэ эрхтний хэмжээг 80 жилийн өмнөөс хэмжиж, судалж эхэлсэн байдаг бөгөөд Доктор Айсэнберг энэ сэдвийн хүрээнд 1942 оноос 2021 оны хооронд хийгдсэн нийт 75 судалгааг харьцуулан дүн шинжилгээ хийсэн байна.


Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
2
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35