Сар, Дэлхий хоёрын хооронд холбоо тогтоох хиймэл дагуул хөөргөжээ
3 сарын 21. 12:400

Хятад улсад зохион бүтээсэн сарны холбооны хоёр дахь хиймэл дагуул болох “Кэчяо 2”-ыг өнөөдөр Вэньчан сансрын хөлгийн буудлаас Чанжэн-8 зөөгч пуужингаар хөөргөлөө.

Уг хиймэл дагуулыг Сар, Дэлхий хооронд харилцаа холбооны сүлжээг өргөжүүлэх, “Чанъэ 4, 6, 7, 8” аппаратуудтай холбоо тогтооход ашиглах ажээ.

Пуужинг хөөргөснөөс хойш 40 минутын дараа хөөргөлт амжилттай болсон тухай Хятадын Үндэсний сансар судлалын газар (CNSA) мэдээлсэн байна. Хиймэл дагуулыг 200 км х 420,000 км хэмжээтэй зууван тойрог замд гаргажээ. Улмаар Сарны татах хүчний үйлчлэлд орсны дараа 55 хэмийн налуу, ойролцоогоор 7000 км өндөрт Сарны тойрог замд оруулах юм.

Энэ тойрог зам нь Сарны өмнөд туйлд буулгахаар төлөвлөж буй "Чанъэ-6" аппараттай холбоо тогтооход хамгийн тохиромжтой зай ажээ. Уг аппаратыг тавдугаар сард хөөргөх бөгөөд Сарны өмнөд туйлаас дээж авчрах анхны оролдлого юм. “Чанъэ 6”-гийн даалгавар дууссаны дараа “Кэчяо 2”-ын тойрог замд тохируулга хийж, 2026, 2028 онуудад хөөргөх "Чанъэ-7", "Чанъэ-8" аппаратуудтай холбоо тогтооход ашиглана.

“Кэчяо 2” хиймэл дагуул нь 1200 кг жинтэй бөгөөд 4 м-ийн голчтой антеннаар тоноглогдсон байна. Сарыг судлах хөтөлбөрийн аппаратуудтай холбоо тогтоохдоо уг хиймэл дагуул X болон UHF зурвасыг, харин Дэлхийтэй холбогдохдоо S ба Ka диапазоныг ашиглах ажээ.

“Чанжэн-8” пуужингаар мөн " Тианду-1” ба “Тианду-2” гэсэн хоёр хиймэл дагуулыг Сарны хиймэл дагуулуудын сүлжээ байгуулах зорилгоор хөөргөжээ. Уг сүлжээг Саран дээр харилцаа холбоо, навигацийн үйлчилгээг бий болгоход ашиглах бөгөөд “Кэчяо” хиймэл дагуулын сүлжээ гэж нэрлэх ажээ. Тианду-1 нь 61 кг жинтэй бөгөөд Ka-диапазоны хоёр антенн, лазерын гэрэл цацруулагч болон харилцаа холбооны бусад төхөөрөмж зэрэг хэд хэдэн туршилтын ачааг тээж яваа юм. Харин "Тианду-2" нь ердөө 15 кг жинтэй бөгөөд зөвхөн харилцаа холбооны туршилт хийх зориулалттай.


Эх сурвалж: CGTN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18