Тураах эмийг оны онцлох нээлтээр нэрлэжээ
2023, 12 сарын 18. 19:040

“GLP-1” пептидийн гар аргаар хийсэн аналогт суурилан гаргаж авсан таргалалтын эсрэг эмийг шинжлэх ухааны “Science” сэтгүүлийн редакц энэ оны онцлох нээлтээр зарлажээ.

Энэхүү эм нь жин бууруулах үйлчлэлтэйгээс гадна зүрх, бөөрний өвчнүүд даамжрах эрсдэлийг багасгадаг болохыг эмнэлзүйн өргөн хүрээний туршилтуудын явцад баталжээ.

"Эмнэлзүйн туршилтуудын үр дүн онцгой сайн байлаа. Туршилтад сайн дураараа оролцсон хүмүүсийн жин 16 сарын ажиглалтын дараа 15 хувиар багассан төдийгүй чихрийн шижинтэй, илүүдэл жинтэй хүмүүсийн зүрх, бөөрний ажиллагаа мэдэгдэхүйц сайжирсан” гэж “Science” сэтгүүлийн ерөнхий редактор Голден Торп ярьж байна.

Дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх хэвлэлүүдийн нэг болох Америкийн "Science" сэтгүүл нь жил бүр шинжлэх ухааны салбарт гарсан хамгийн чухал 10 нээлт, ололт амжилтын жагсаалтыг гаргадаг билээ. 2023 онд тус сэтгүүлийн шагналыг хүний ​​​​бие дэх инсулин, хоолны дуршлыг зохицуулагчийн нэг болох GLP-1 пептидийн хувилбарт суурилсан тураах болон чихрийн шижин өвчнөөс сэргийлэх эмийн багцад ийнхүү олголоо.

GLP-1 пептидийн анхны хувилбарыг 2000-аад оны дундуур гарган авсан бөгөөд эхэндээ зөвхөн чихрийн шижин өвчнийг эмчлэхэд ашиглаж байжээ. АНУ болон Европын Холбооны холбогдох байгууллагуудын зүгээс илүүдэл жинтэй тэмцэхийн тулд GLP-1-ийн хувилбарыг ашиглахыг зөвшөөрснөөр сүүлийн гурван жилд түүнийг түгээмэл хэрэглэх болсон байна. Эдгээр бүтээгдэхүүний эмнэлзүйн туршилтууд нь жин хасаад зогсохгүй зүрх, бөөрний ажиллагааг сайжруулж, мансууруулах бодисонд донтолт, мэдрэлийн эмгэгийг эмчлэхэд нөлөөлдөг болохыг харуулжээ.

"Science" сэтгүүл дээрх эмийн багцаас гадна 2023 оны бусад шинжлэх ухааны ололт амжилтуудыг онцолсны дотор Альцгеймер, Паркинсоны өвчин зэрэг мэдрэлийн доройтлын өвчний явцыг удаашруулдаг эсрэг биетүүдийн нээлтүүд, мөн цэвэр устөрөгчийн газрын хэвлий дэх томоохон нөөцийн нээлт, ДЭМБ-аас зөвшөөрсөн хумхаа өвчний эсрэг “R21” шинэ вакцин зэргийг нэрлэж болно.

"Science" сэтгүүлийн редакциас мөн дэлхийн нүүрстөрөгчийн мөчлөг удааширч байгаагийн анхны нотолгоог олж илрүүлсний ач холбогдол, түүнчлэн Шинэ ертөнц буюу хожуу нээгдсэн Америк, Австрали болон Номхон далайн төв, баруун хэсгийн газар нутагт суурьшсан анхны Homo sapiens-ийн ул мөрийн насыг тооцоолох боломжтой болсны ач холбогдлыг тус тус онцолжээ. Энэ онд судлаачид мөн цаг агаарыг урьдчилан таамаглах нейросүлжээ бүтээж, шинээр үүссэн дундаж масстай хар нүхний хэлбэрийг тодорхойлжээ. Эдгээр нээлтүүд ойрын жилүүдэд шинжлэх ухааны цаашдын хөгжилд онцгой нөлөө үзүүлнэ гэж "Science" сэтгүүл үзэж байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47