Дани: “Бяцхан лусын дагина” хөшөөг Оросын төрийн далбааны өнгөөр будсан хэрэг гарчээ
2023, 3 сарын 2. 22:520

Пүрэв гарагт Данийн Экстра Бладет сониноос мэдээлснээр тус улсын нийслэл Копенхаген хотод байрладаг “Бяцхан лусын дагина” хөшөөний суурийг Оросын төрийн далбааны өнгөөр будсан хэрэг гарчээ.

Алдарт зохиолч Ханс Кристиан Андерсены зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус хөшөөг 1913 онд Данийн барималч Эдвард Эриксэн урлаж байсан юм.

Сонины сурвалжлагчид пүрэв гарагийн өглөө 07:00 цагт тус хорлон сүйтгэсэн хэргийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд цагдаад дуудлага өгсөн байна. Харин цагдаагийн газраас мэдэгдсэнээр тэд тус хэргийн тухай сурвалжлагч нарыг мэдэгдэх хүртэл мэдээгүй байсан гэжээ.

Одоогоор хөшөөг хэн гэгч этгээд, ямар шалтгааны улмаас будсан нь тодорхойгүй байгаа ч цагдаагийн газраас хэргийг шалгахаа мэдэгдсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35