Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй 'Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, үлгэр жишээ засаглал бүхий үйлдвэрийн газар байх зорилтынхоо хүрээнд Зангиа Академитай тав дах жилдээ хамтран ажиллах байна. Энэ жилээс эхлэн Зангиа Академиар дамжуулан ажилчдынхаа ур чадварыг үнэ төлбөргүй дээшлүүлэх боломжтой боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд Зангиа Академийн зүгээс мэргэжлийн болон хувь хүний хөгжил, гадаад хэл гэх мэт 150 гаруй цахим хичээлийг хэрхэн үзэж судлах талаар мэдээлэл зөвлөгөө өгөх сургалтыг Эрдэнэт үйлдвэрт зохион байгууллаа.
Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийг ажилчид уул уурхайн ажлын нөхцөлийн онцлог, ээлжийн цагийн хуваариас үл шалтгаалан хялбар технологийн шийдэлтэй, Аппликейшн болон Веб хувилбартай Зангиа Академийн сургалтуудад хамрагдан, сурч хөгжих боломж нэмэгдэж байна.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдлагууд манлайлал, үнэт зүйлийг бий болгох, ажилтнуудын эрх тэгш оролцох, сурч хөгжих боломжоор бүрэн хангаж ажиллахын тулд цаашид Зангиа Академитай илүү өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэлээ.
Монголд хамгийн олон үнэгүй сургалтыг санал болгож байгаа цорын ганц сургалтын платформ болох Зангиа Академи салбар бүр дэх манлайлагч, мэргэжлийн 50 гаруй багшийн сургалтуудыг санал болгож буй бөгөөд 800 гаруй байгууллага Зангиа Академиар дамжуулан ажилчдынхаа ур чадварыг хөгжүүлж байна.