
БНХАУ-ын дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн анхны агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.
C919 зорчигч тээврийн агаарын хөлөг ням гарагийн өглөө Шанхай хотоос хөөрч, Бээжин хотыг зорьсон байна.
Агаарын хөлгийг Хятадын Арилжааны Нисэхийн Корпорац буюу COMAC гэх корпорац үйлдвэрлэсэн бөгөөд тэдний найдаж байгаагаар C919 загварын агаарын хөлөг нь Эйрбус, Боинг компаниудын БНХАУ дахь монополчлолыг зогсоох гэнэ.
Гэвч BBC агентлагаас мэдээлж байгаагаар тэдний үйлдвэрлэсэн C919 агаарын хөлөг нь барууны эд ангиудаас ихээхэн хамааралтай юм. Нийт 164 хүний суудал бүхий агаарын хөлгийн хөдөлгүүр, авионик зэрэг нь ч баруунд үйлдвэрлэгддэг байна.
Үйл явдлын хүрээнд Хятадын төрийн өмчит China Eastern Airline компани шинэ загварын онгоцноос нийт 5 ширхгийг захиалжээ.
Эх сурвалж: BBC