OpenAI компанийн үүсгэн байгуулагч Сэм Альтман тэрбумтнуудын эгнээнд нэгджээ
4 сарын 10. 2:560

Хиймэл оюун ухааны технологид суурилсан ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман тэрбумтнуудын эгнээнд нэгджээ.

Америкийн эдийн засгийн төрөлжсөн сэтгүүл болох Forbes-ийн мэдээлснээр, 9-ний өдөр Сэм Альтман 1 тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй тэрбумтнуудын жагсаалтад багтах болсон талаар онцлов. Forbes сэтгүүлийн зүгээс орон нутгийн цагаар өнгөрөгч 2-ны өдөр тэрбумтнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан бөгөөд 2781 тэрбумтнуудыг хөрөнгийн хэмжээгээр нь жагсаасан энэхүү жагсаалтын 2692-т Альтман бичигдсэн байна.

2022 онд ChatGPT-г олон нийтэд танилцуулж байсан Сэм Альтман дэлхийн хиймэл оюун ухааны “галзуурлыг” түүчээлж хөрөнгөжсөн эрхэм юм. Нью-Йоркийн хөрөнгийн биржид саяхан бүртгэлтэй болсон нийгмийн сүлжээний Reddit, онлайн төлбөр тооцооны Stripe зэрэг гарааны компаниудад хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө зузаатгасан талаар Financial News сонин онцолжээ.

Түүнчлэн өдгөө 38 настай тэрээр цөмийн эрчим хүчний Helion компани болон олон жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Retro Bioscience зэрэг венчур компаниудад хөрөнгө оруулалт хийсэн нь ихээхэн амжилтыг дагуулсан байна.

Тэрээр мөн Microsoft компанийн хөрөнгө оруулалттай OpenAI венчур хөрөнгийн санг эзэмшдэг байсан юм.

Калифорни муж болон Хавайн арал дахь үл хөдлөх хөрөнгө зэрэг түүний бүх хөрөнгийг баримт, судалгаанд үндэслэн тооцоолсон гэж Forbes сэтгүүл цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01