АНУ: Intel компанид 8.5 тэрбум ам.долларын татаас, 11 тэрбум ам.долларын зээл олгоно
3 сарын 21. 4:160

АНУ-ын засгийн газар Intel компанид 20 тэрбум ам.долларын татаас болон зээл олгохоор болжээ.

Reuters болон France Press зэрэг томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдээлснээр, АНУ-ын “Хагас дамжуулагчийн тухай хууль”-ийн дагуу Intel компанид 8,5 тэрбум ам.долларын татаасыг орлцуулаад нийтдээ 20 тэрбум орчим ам.доллар олгохоор болсон талаар онцлов.

Цагаан ордны зүгээс мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ “Худалдааны яам “Хагас дамжуулагчийн тухай хууль”-ийн хүрээнд Intel компанид 8.5 тэрбум ам.долларын шууд санхүүжилт, 11 тэрбум ам.долларын зээл олгохоор урьдчилсан байдлаар тохиролцлоо” хэмээн мэдэгджээ.

Энэхүү санхүүжилт нь АНУ-д ойролцоогоор 30.000 ажлын байр бий болгоход тусална гэж Цагаан ордон нэмж дурдав.

Bloomberg News агентлаг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Худалдааны яам Samsung Electronics компанид нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд нь туслах зорилгоор мөн л "Хагас дамжуулагчийн тухай хууль”-нд заасны дагуу нийт 6 тэрбум гаруй ам.долларын татаас олгоно гэж мэдээлж байсан билээ

Түүнчлэн Тайванийн TSMC компани ч 5 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг авах төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03