Пүрэв гарагт BBC сувгаас мэдээлснээр Турк улс инфляцын өсөлттэй тэмцэхээр бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байна гэжээ.
Улиран сонгогдоод сарын хугацаа ч үзээгүй байгаа ерөнхийлөгч Эрдоганы хувьд инфляцтай тэмцэхэд бодлогын хүүг өсгөх ёсгүй гэсэн уламжлалт бус үзэлтэй нэгэн юм. Гэвч тус улсын төв банкны ерөнхийлөгчөөр Хафизе Гайе Еркан ажиллаж эхэлснээс хойш бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдсэн билээ.
Одоогийн байдлаар Турк улсын бодлогын хүү 8.5 хувьтай байгаа бол инфляцын түвшин 40 орчим хувьтай байгаа юм. Эдийн засагчдын үзэж байгаагаар тус улсын бодлогын хүү 20-40 хувьд хүрч нэмэгдэж магадгүй гэсэн байна.
Эх сурвалж: BBC