Энэтхэг: Хятад шиг дэд бүтцийг бий болгохын тулд 880 их наяд рупигийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай
2023, 7 сарын 7. 3:400

Энэтхэг улс Хятад шиг дэд бүтэцтэй болж, санхүүгийн салбараа хөгжүүлэхийн тулд энэ жилээс 2047 он хүртэл 880 их наяд рупигийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж тус улсын засгийн газар тооцоолжээ.

Энэтхэгийн өдөр тутмын Times of India сонины орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, нийслэл Шинэ Дели хотод саяхан зохион байгуулагдсан холбооны сайд нарын хуралд энэхүү тооцооллыг тусгасан засгийн газрын тайланг танилцуулсан хэмээн мэдээлэв.

Уг тайланд дурдсанаар, ирэх 24 жилийн хугацаанд Энэтхэг хурдны замын уртыг одоогийнхоос 1.6 дахин нэмэгдүүлэхээс гадна боомтын тээвэрлэлтийн хүчин чадлыг 4 дахин өргөтгөж, төмөр замын сүлжээг хоёр дахин тэлэх шаардлагатай хэмээн онцолсон байна.

Төмөр замын сүлжээг өргөтгөхөд 20 мянган километр өндөрлөг зам, 4500 километр өндөр хурдны галт тэрэгний замыг тавих зэрэг томоохон бүтээн байгуулалт багтжээ.

Түүнчлэн тус тайланд зэвэрдэггүй гангаар хийгдсэн, энгийн хурдны галт тэрэгнээс илүү хөнгөн, эрчим хүчний хэмнэлттэй өндөр хурдны галт тэрэгний тоог 4500 болгон нэмэгдүүлэх, бүх галт тэргийг галт тэрэгний ослоос урьдчилан сэргийлэх системээр тоноглохоор төлөвлөсөн байна.

1995-2020 оны хооронд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн болон агаарын тээвэр, метроны шугам, төмөр замын ачаа тээвэр огцом өссөн гэж тус сонин сонирхуулжээ.

Мөн тус тайланд энэхүү хөрөнгө оруулалтын 56 орчим хувь буюу 490 их наяд рупийг хотуудын дэд бүтцийг сайжруулахад зарцуулах ёстой хэмээн цохон тэмдэглэсэн байна. Үүнд өдгөө тус улсын нийт 27 хотод буй 750 километрийн өндөр хурдны нийтийн тээврийн системийг 75 хотыг хамарсан 5000 орчим километр болгон өргөтгөх зэрэг төсөл багтсан аж.

Тэрчлэн цаашид бүх хотууд 100 хувь цахим засаглалтай болж, татварын системийг ч цахимжуулахаар тусгажээ.

Үүгээр тогтохгүй 2030 он гэхэд дэлхийн хамгийн амьдрахад таатай 100 хотын жагсаалтад Энэтхэгийн ядаж нэг хотыг оруулах бол 2047 он гэхэд Энэтхэгийн таван хотыг багтаах зорилтыг мөн тавьсан байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03