Ford АНУ дахь ажилчдынхаа хүрээнд дахин орон тооны цомхотгол хийхээр бэлтгэж байна
2023, 6 сарын 23. 19:000

Пүрэв гарагт Уолл Стрит Журнал сониноос мэдээлснээр Форд Мотор компани АНУ дахь ажилчдынхаа хүрээнд дахин орон тооны цомхотгол хийхээр бэлтгэж байна гэжээ.

Форд Мотор компанийн хувьд өнгөрөгч оны наймдугаар сард Хойд Америк, Энэтхэг дэх үндсэн болон гэрээт ажилтнуудаасаа 3,000 хүнийг орон тооны цомхотголд оруулна хэмээн мэдэгдэж байсан юм. Мэдэгдлийн хүрээнд тэд наймдугаар сарын сүүлээр ажиллах хүчээ 3,000 ажилтнаар цомхотгосон билээ.

Тэгвэл пүрэв гарагт Уолл Стрит Журнал сониноос мэдээлснээс үзвэл дараагийн төлөвлөгөөт орон тооны цомхотгол компанийн АНУ-ын Детройт дахь хий, цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэл, программ хангамжийн хэлтсийн ажилтнуудыг хамарна гэсэн байна. Гэвч одоогоор тус компани нийт хэчнээн ажилтнаа орон тооны цомхотголд оруулах нь тодорхойгүй байгаа ажээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18