Европын холбооны дипломатч: Путин өөрийн бүтээсэн араатанд бариуллаа
2023, 6 сарын 27. 4:170

Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Йозеф Боррелл хэлэхдээ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрөө “Вагнер группыг араатан болгон бүтээж, одоо тэр араатандаа бариулж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Орон нутгийн цагаар 26-ны өдөр Люксембургт зохион байгуулагдсан Европын Холбооны Гадаад харилцааны зөвлөлийн хурлыг угтан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын батлан хамгаалахын хувийн компани болох Вагнер группын тэргүүн Евгений Пригожин болон түүний удирдлаган дор ажилладаг хөлсний цэргүүдийн өнгөрөгч амралтын өдөр өдүүлсэн зэвсэгт бослогын талаарх байр суурийг түүнээс асуухад тэрээр сэтгүүлчдэд ийнхүү өгүүлсэн байна.

"ОХУ-ын улс төрийн системийн байр суурь ганхаж, цэргийн хүч нь хагарч байна. Энэ бол Украины дайны чухал үр нөлөө юм” хэмээн дурджээ.

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ зэвсэгт бослого хэдийгээр зогссон ч дараа дараагийн болж өрнөх үйл явдалд ихээхэн анхаарал хандуулж буйгаа илэрхийлэхийн сацуу “Украинд тууштай дэмжлэг үзүүлэх нь урьд өмнөхөөс ч илүү чухал байгаа бөгөөд бид ч үүнээсээ ухрахгүй үргэлжлүүлсээр байх болно” хэмээн өгүүлэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35