Пригожины гол бизнесүүдийн нэг Патриот медиа групп Путины амрагийн мэдэлд очих уу?
2023, 7 сарын 4. 4:090

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 2-ны өдөр мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч сарын сүүлээр зэвсэгт бослого өрнүүлсэн Вагнер группын тэргүүн Евгений Пригожины эзэмшдэг бизнесүүдийг хурааж эхэлсэн тухай онцолжээ.

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд саяхан Санкт-Петербург дахь Пригожины Патриот медиа группын байранд нэвтэрч, нэгжлэг хийсэн тухай тус сонин мэдээлсэн байна. Тус групп нь Пригожины эзэмшдэг бизнесүүд дундаас хамгийн гол бөгөөд чухалд тооцогддог бөгөөд Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд нэгжлэг хийх үеэрээ Пригожинтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулах зорилгоор компьютер болон серверүүдийг хураан авчээ. Патриот медиа групп нь цахим хэлбэрээр мэдээлэл түгээхээс гадна нийгмийн сүлжээний платформыг хөгжүүлэхийн зэрэгцээ Кремлийн ордны хэвлэл мэдээллийн албатай нягт хамтран ажилладаг байсан юм.

Түүнчлэн мэдээнд дурдсанаар тус группын шинэ эзэн нь Үндэсний медиа групп байх магадлалтай байгаа талаар дурдсан байна. Тодруулбал Путины амраг төдийгүй хамгийн багадаа түүний гурван хүүхдийг төрүүлсэн гэгддэг уран сайхны гимнастикч асан Алина Кабаева Үндэсний медиа группыг удирддаг билээ. Хэрэв дээр дурдсан үйл явдал бодит байдал дээр хэрэгжиж Путин Вагнер группыг гартаа оруулсан тохиолдолд засгийн газар нь асар том корпорацийг “залгисан” сүүлийн үеийн цөөн хэдэн жишээний нэг болох болно хэмээн Wall Street Journal сонин цохон тэмдэглэв. Сонирхуулж хэлэхэд Вагнер группын эзэмшилд 100 гаруйгаар тоологдох бизнес байдаг аж.

Тэрчлэн ОХУ-ын засгийн газар Пригожиныг үгүй хийх санаатай байгаа талаар хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсээр байна. Тухайлбал CNN агентлагийн мэдээлснээр, Украины цэргийн тагнуулын агентлагийг хянадаг Батлан ​​хамгаалахын тагнуулын газрын дарга Кирилло Буданов өнгөрсөн сарын 29-ний өдөр АНУ-ын цэргийн мэдээллийн The War Zone сайтад өгсөн ярилцлагадаа "Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд Пригожиныг хөнөөх үүрэг хүлээсэн нь тодорхой” хэмээн өгүүлсэн юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01