Газрын тосны салбарын ExxonMobil компани литийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болох зорилт тавьжээ
2023, 11 сарын 15. 11:430

Газрын тосны салбартаа АНУ-даа тэргүүлэгч ExxonMobil компани дөрвөн жилийн дараачаас Америкт цахилгаан автомашины батарейны гол түүхий эд болох литийг үйлдвэрлэж эхлэхээ мэдэгдлээ. Түүнчлэн тус компани 2030 он гэхэд литийн салбарт тэргүүлэгч болох зорилт тавьсан байна. ExxonMobil болон бусад газрын тосны салбарын “акулууд” уламжлалт газрын тосны бизнест хөрөнгө оруулалт нэмж хийхгүйн дээр цахилгаан автомашины эрин үед бэлтгэхийн тулд үйл ажиллагаагаа солонгоруулж байгаа нь энэ бололтой.

Тодруулбал ExxonMobil компанийн зүгээс орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдэгдэхдээ АНУ-ын өмнөд хэсэгт орших Арканзас мужид 2027 он гэхэд цахилгаан автомашины батарейнд ашиглах боломжтой лити үйлдвэрлэж эхлэх ба 2030 он гэхэд жилд 1 сая гаруй цахилгаан машин нийлүүлэх хэмжээнд хүртэл үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж зарлав. Үүгээр зогсохгүй 2030 он гэхэд литийн салбарын "тэргүүлэх нийлүүлэгч" болох зорилтоо зарласан байна.

Энэ оны эхээр тус компани нь Арканзас мужийн өмнөд хэсэгт орших 120,000 акр (ойролцоогоор 485.6 хавтгай дөрвөлжин километр) литийн ордыг Galvanic Energy хайгуулын компаниас худалдаж авсан билээ. Энэхүү ордод 4 сая тонн литийн карбонатын нөөц байгаа хэмээн тооцдог. Энэ нь 50 сая орчим цахилгаан автомашинд хангалттай ашиглах хэмжээ юм.

Литийн үйлдвэрлэл нь литийн баяжмал олборлох, эсвэл давстай нуураас литийг олборлох замаар түүхий эд үйлдвэрлэх, литийг хайлуулж литийн карбонат, литийн гидроксид үйлдвэрлэх үйл явц гэх зэргээр дотроо хуваагддаг аж. Судалгаагаар давстай нуураас лити олборлох нь түүхий газрын тосны өрөмдлөг хийж, хоолойгоор дамжуулан, боловсруулахтай төстэй учраас газрын тосны компаниудад давуу тал болдог байна.

ExxonMobil компанийн зүгээс хэлэхдээ, "Бид өөрийн ашигладаг газрын тосны өрөмдлөгийн аргуудаар дамжуулан шууд литийн олборлолт хийх аргыг ашиглах болно. Шууд литийн олборлолт хийх арга нь өдгөө өргөнөөр ашиглагддаг үндсэн чулуулаг (тэсрэх бодис ашиглан олборлосон үндсэн чулуулаг) олборлох аргатай харьцуулахад бага нүүрстөрөгч ялгаруулдаг” хэмээн нэмж тайлбарлав. Шууд литийн олборлолт хийх арга нь давстай уснаас литийг ялгаж гарган авах аргыг хэлдэг бөгөөд маш өндөр ашиг тустай тул литийн үйлдвэрлэлд “тоглоомын дүрмийг өөрчлөгч” хэмээн сайшаагддаг юм.

Тус компанийн нүүрстөрөгчийн ялгарлын эсрэг шийдэл боловсруулах хэлтсийн тэргүүн Дан Амман хэлэхдээ “Литийн үйлдвэрлэл нь эрчим хүчний шилжилтэд зайлшгүй шаардлагатай бөгөөд ExxonMobil компанийн цаашдын үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

ExxonMobil компани 2025 онд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины эрэлт дээд цэгтээ хүрээд түүнээс хойш зогсолтгүй буурна хэмээн таамаглал дэвшүүлсэн билээ. Улмаар литийн хэрэгцээ 2030 он гэхэд дөрөв дахин өсөх төлөвтэй байгаа ба үүнтэй холбоотойгоор тус компани чулуужсан түлшний салбар дахь хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ бизнесийн салбараа солонгоруулах үүднээс литид хөрөнгө оруулалт хийж байна хэмээн шинжээчид дүгнэв.

Литид хөрөнгө оруулалт хийдэг газрын тосны компаниудын дундаас ExxonMobil компани хамгийн идэвхтэй нь юм. Норвегийн эрчим хүчний Equinor компани нь 2021 онд лити үйлдвэрлэгч Lithium de France-ийн хувийг худалдаж авсан бол АНУ-ын эрчим хүчний Occidental компани нь литийн технологийн Terralithium компанийг хамтран эзэмшдэг билээ.

Бусад газрын тосны компаниуд ч ирээдүйн стратегидаа зориулж төрөл бүрийн эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалт хийсээр байна. Европын эрчим хүчний Shell компани өнгөрсөн онд биометан үйлдвэрлэгч Nature Energy компанийг, энэ оны дөрөвдүгээр сард мөн л цахилгаан автомашины цэнэглэгч үйлдвэрлэгч Volta компанийг тус тус худалдан авсан билээ. Тэрчлэн Британийн газрын тосны British Petroleum компани 2030 он хүртэл нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, АНУ даяар цахилгаан автомашин цэнэглэх станц барихаас гадна цаашлаад дэлхий даяар 100 мянга гаруй цэнэглэгч станц барихаар төлөвлөж байгаа аж. Энэ зорилттой холбоотойгоор өнгөрсөн сарын 26-нд Tesla компаниас 100 сая ам.доллароор хэмжигдэх супер цэнэглэгчийг захиалсан байна. Түүнчлэн British Petroleum компани нь өнгөрсөн жил Австралийн сэргээгдэх эрчим хүчний төвийн хэрэгжүүлж буй төслийн 40 хувийг худалдан авснаас гадна сэргээгдэх байгалийн хий үйлдвэрлэгч AKIA Energy компанийг мөн өөртөө нэгтгээд байгаа билээ.

Financial Times сонины дүгнэж буйгаар “Европын газрын тосны компаниуд салхи, нарны эрчим хүчний салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байхад Америкийн компаниуд уламжлалт бизнестэй илүү нягт холбоотой цэвэр эрчим хүчний технологид анхаарлаа хандуулж байна" хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01