Twitter компани Threads аппликейшны эсрэг хуулийн арга хэмжээ авахаар сүрдүүлжээ
2023, 7 сарын 10. 15:570

Олон нийтийн цахим сүлжээний Twitter платформ хурдацтай өсөж буй өрсөлдөгч Threads платформын эсрэг хуулийн арга хэмжээ авах эсэхийг авч үзэж байгаагаа мэдэгджээ.

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагт хэрэглээнд нэвтэрсэн Thread аппликейшны хувьд Twitter платформоос нэг их ялгарахгүй бөгөөд Meta компанийн зүгээс ч шинэ аппликейшнаа сурталчлахдаа Twitter платформын илүү нөхөрсөг хувилбар хэмээсэн юм. Олон нийтийн дунд Twitter компанид урд ажиллаж байсан хүн Threads аппликейшныг бүтээхэд туслалцаа үзүүлсэн гэх яриа түгэх болсноор Илон Маск, “Өрсөлдөөн байж болно, гэхдээ хуулж болохгүй” гэж жиргэсэн билээ. Тэгвэл Meta компаниас тус яриаг няцаасан ч технологийн салбарт тэргүүлэгчдийн сөргөлдөөн дуусгавар болох болоогүй бололтой.

Ташрамд дурдахад, Twitter платформын хувьд өөр дээрээ нийт 350 сая хэрэглэгчийг төвлөрүүлсэн байдаг бол Threads аппликейшн хэрэглээнд нэвтэрснээсээ хойш нийт 70 сая хэрэглэгчийг төвлөрүүлээд байгаа юм. Харин холбогдох байгууллагаас мэдээлж байгаагаар Twitter платформ мөн тооны хэрэглэгчийг төвлөрүүлэхэд дор хаяж 4 жилийг зарцуулсан гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18