Теsla компани Энэтхэгт өөрийн үйлдвэрээ байгуулах талаар тус улсын засгийн газартай хэлэлцээ хийжээ
2023, 7 сарын 14. 4:250

Reuters агентлагийн 13-ны өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн Times of India сониноос иш татан мэдээлснээр, Теsla компани жилд 500 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг Энэтхэгт байгуулах талаар тус улсын засгийн газартай хэлэлцэж байгаа талаар онцлов.

Times of India сонины мөн өдөр мэдээлснээр, Теsla компанийн зүгээс шинэ үйлдвэр барих төлөвлөгөөг санал болгосон бөгөөд Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн яам өдгөө тус компанитай хэлэлцээ хийж байна хэмээн дурджээ.

Энэтхэгийн засгийн газрын эх сурвалж Times of India сонинд "Теsla компанийн удирдлагууд маш нарийн боловсруулсан төлөвлөгөөг санал болгосон. Уг үйлдвэр нь дотоодын зах зээл болон экспорт гээд аль алиныг нь гол зорилтоо болгож байгаа учраас энэ хэлэлцүүлэг нааштай болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн байна.

Теsla-гийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн сарын 20-ны өдөр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзсанаас хойш тус компанийн энэхүү төлөвлөгөө шуурхайлан хэлэлцэгдэж буй бололтой. Тухайн үед Маск ерөнхий сайд Модитой уулзах үеэрээ тун удахгүй Энэтхэгт Теsla-гийн үйлдвэрийг барина гэж мэдэгдсэн бөгөөд ерөнхий сайд Моди ч мөн түүнийг Энэтхэгт хөрөнгө оруулахыг уриалж байсан юм. Маск ерөнхий сайд Модитой уулзсаныхаа дараахан нарны эрчим хүч, батарей, цахилгаан тээврийн хэрэгслийн салбарт Энэтхэг улс маш өндөр өрсөлдөх чадвартайг сайшаасан юм.

Түүнчлэн өнгөрөгч тавдугаар сард тус компанийн ханган нийлүүлэлтийн албаны дарга Хан Будиражи тэргүүтэй төлөөлөгчид Энэтхэгт айлчилж, Электроник, мэдээллийн технологи хариуцсан дэд сайд зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж, автомашин болон батарейны үйлдвэр байгуулах талаар ярилцсан билээ.

Тус компани нь Энэтхэгт цахилгаан автомашины үйлдвэр байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ийнхүү яарч байгаа шалтгаан нь үйлдвэрлэл, экспортын баазыг төрөлжүүлсэнтэй холбоотой юм. Эх сурвалжийн хэлснээр "Теsla компани нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудад цахилгаан автомашин экспортлохоор төлөвлөж байна. Улмаар Энэтхэгийг экспортын төв болгох талаар авч хэлэлцэж байгаа нь энэ юм” хэмээн дурдсан байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35