Nvidia компани хиймэл оюун ухааны технологид зориулсан шинэ үеийн чипээ танилцууллаа
3 сарын 20. 4:312

Хиймэл оюун ухаан технологид зориулсан хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Америкийн NVIDIA компани орон нутгийн цагаар 18-ны өдөр хиймэл оюун ухааны шинэ үеийн чипээ танилцууллаа.

NVIDIA компани мөн өдөр Калифорниа мужийн Сан Хосе хотын SAP төвд “GTC (GPU Technology Conference) 2024” бага хурлыг зохион байгуулах үеэрээ хиймэл оюун ухааны шинэ үеийн чип “B200”-г дэлхий нийтэд танилцуулсан байна.

Энэхүү чип нь NVIDIA-ийн хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны чип гэж тооцогддог “H100” (Hopper)-ийн гүйцэтгэлээс хоёр дахин давсан үзүүлэлттэй хиймэл оюун ухааны технологид зориулсан шинэ үеийн чип аж.

Компанийн зүгээс энэхүү шинэ чипээ алдарт математикч, статистикч Дэвид Блэквэллийн нэрээр “Blackwell” гэж нэрлэсэн бөгөөд “H100”-тай харьцуулахад гүйцэтгэлийг 30 дахин сайжруулснаас гадна зардал болон эрчим хүчний хэрэглээний хувьд ч сайжруулж чадсан гэж тайлбарлав.

Тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан “Hopper чип үнэхээр гайхалтай байсан хэдий ч бид илүү хүчирхэг чипийг хөгжүүлэхийг хүссэн. “Blackwell” бол аж үйлдвэрийн шинэ хувьсгалыг хурдасгах хөдөлгүүр юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
1
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Bolor
219.240.247.226
   /
3 сарын 20. 4:45

Hyatad hun ch salbar burt tom bair suuriig ezej bn shuu. Manaihan yaasna bee???

Tsogoo
114.204.35.114
   /
3 сарын 20. 19:20

Манайхан Монголдоо Монгол ялна гэдгээ дуулаад л Солонгосын визэнд оочерлоод л байж байна даа

0 0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35