ZeroAvia: Нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүй агаарын хөлгөөр зорчих нь ойрын хоёр жилийн хугацаанд боломжтой болно
2023, 7 сарын 18. 14:550

Даваа гарагт BBC сувгаас мэдээлснээр ZeroAvia гэх нисэхийн компани 2025 он гэхэд арилжааны нислэгийг нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүйгээр үйлддэг болно гэжээ.

Саяхныг хүртэл усан цахилгаан хөдөлгүүрт агаарын хөлгийг 9 удаа туршсан ZeroAvia компанийн хэлснээр тэд ойрын хоёр жилийн хугацаанд агаарын хөлгийн хөдөлгүүрийг цахилгаан хөдөлгүүрээр солих юм. Ингэснээр агаарын хөлөг ямар ч нүүрстөрөгчийн хий ялгаруулахгүй зөвхөн усан хаягдал л гаргах ажээ.

Агаарын хөлөг үйлдвэрлэгч ихэнх компани усан цахилгаан хөдөлгүүрийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж, өдгөө тус ажил туршилт, хөгжүүлэлтийн шатанд явж байгаа ч тэдний үзэж байгаагаар нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй агаарын хөлгүүдийг зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхэд дор хаяж 10 жил шаардлагатай гэж байгаа юм.

Харин ZeroAvia компанийн ажиллаж буй Dornier 228 агаарын хөлгийн хувьд хоёр сэнстэй, 19 хүний суудалтай загвар ажээ. Одоогийн байдлаар керосин буюу шатамхай нүүрсустөрөгчийн шингэнээр уг хөлгийн хөдөлгүүрийг тэд усан цахилгаан хөдөлгүүрээр солин туршиж байгаа бөгөөд эхний ээлжид тэд хоёр хөдөлгүүрийн нэгийг л усан цахилгаан хөдөлгүүрээр сольж туршиж байгаа гэнэ. Улмаар тэдний усан цахилгаан хөдөлгүүрийн технологи хэрэглээнд нэвтрэхэд аюулгүй гэсэн баталгаатай болсон цагт тэд хоёр хөдөлгүүрийг нь усан цахилгаан хөдөлгүүрээр солих юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35