Дэлхийд анхных болох шингэн санах ойг танилцуулав
1 сарын 23. 16:590

Хятадын Цинхуа их сургуулийн инженерүүд дэлхийд анхных хэмээн тооцогдох шингэн санах ойг бүтээснээ танилцууллаа. Сунжирсан өтгөн металлаас бүрдэх шинэ бүтээгдэхүүнийг FlexRAM гэж нэрлэжээ.

Schematic of FlexRAM based on electrically controlled oxidation and... |  Download Scientific Diagram

FlexRAM-ыг галлиум гэдэг шингэн металлаар хийсэн бөгөөд уламжлалт транзисторыг орлох боломжтой ажээ. Шуурхай санах ойн төхөөрөмжийн ганцхан “дусал” нь 8 байтын мэдээллийг хадгалах хүчин чадалтай. Гэхдээ энэ нь DRAM санах ойтой харьцуулахад маш бага юм. Найман FlexRAM санах ойн сүлжээг эрдэмтэд Ecoflex гэж нэрлэдэг материалд хуваан тараажээ. Энэ нь хэлбэр гажилтын үед түүний бүтцийг хадгалдаг тусгай төрлийн полимер (хуванцар) юм.

Шингэн RAM-ийн хоёр дахь сул тал нь гэвэл, ердөө 3500 удаа дахин бичих мөчлөгтэй. Гэсэн хэдий ч давуу талууд бас бий. Тухайлбал, FlexRAM нь унтарсан үедээ мэдээллийг 12 цагийн турш хадгалж чадна.

Хэдийгээр шингэн санах ойн хүчин чадал одоогоор хязгаарлагдмал байгаа боловч эрдэмтэд уг технологийг ирээдүйтэй гэж дүгнэж байна. Жишээлбэл, уян RAM-ыг бичил төхөөрөмж, робот, тархины ухаалаг суулгац болон ирээдүйд зохион бүтээх бусад төхөөрөмжүүдэд ашиглах боломжтой.


Эх сурвалж: PC News /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
4
0
1
1
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01