Хятадын нүүрсний хэрэглээ 2025 он гэхэд 4.37 тэрбум тонн болж дээд цэгтээ хүрнэ
2023, 12 сарын 30. 19:440

Хятадын нүүрсний хэрэглээ 2025 онд дээд цэгтээ хүрнэ хэмээн тус улсын Газрын тос, химийн корпораци 28-ны өдөр мэдээлсэн байна.

Тодруулбал Хятадын орон нутгийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Газрын тос, химийн корпораци мөн өдөр нийтэлсэн "Хятадын эрчим хүчний төлөв байдал 2060" тайланд 2025 он гэхэд Хятадын нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрч, жилд 4.37 тэрбум тонн болно гэж тэмдэглэжээ.

Тус тайланд нар, салхины эрчим хүч зэрэг чулуужсан түлшний бус эрчим хүчний нийлүүлэлт 2045 он гэхэд нүүрсний стандартаар тооцвол жилд 3 тэрбум тонноос давснаар анхдагч эрчим хүчний хэрэглээний талаас илүү хувийг эзлэх эрчим хүчний гол эх үүсвэр болно хэмээн таамагласан байна.

Түүнчлэн газрын тосны хэрэглээ 2026 оноос 2030 оны дунд үе хүртэл 800 сая тонн (өдөрт 16 сая баррель) хүрнэ гэж дурджээ. Энэ нь цахилгаан автомашин зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн нийлүүлэлт харьцангуй хурдацтай өргөжиж байгаатай шууд холбоотой гэв.

Энэ онд Хятадын газрын тосны хэрэглээ 760 сая тонн буюу хоногт 15,2 сая баррель байгаа юм.

Тэрчлэн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бодитоор бууруулахад голлох эрчим хүчний эх үүсвэр хэмээн тооцогдож буй байгалийн хийн хэрэглээ 2040 он гэхэд 10 тэрбум шоо метрт хүрч, анхдагч эрчим хүчний хэрэглээний 13 хувийг эзлэх төлөвтэй байгаа талаар тус тайланд онцлон тэмдэглэсэн байна.

Байгалийн хийн хэрэглээ 2025 онд 425 тэрбум шоо метрт хүрч, анхдагч эрчим хүчний 9 хувийг эзлэх төлөвтэй байгаа аж.

Уг тайланд Хятадын эрчим хүчний үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгаруулалт 15-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд (2026-2030 он) 10.1 тэрбум тонн буюу дээд цэгтээ хүрнэ хэмээн онцлон тэмдэглэжээ. Энэ үзүүлэлт 2023 оны байдлаар 10.02 тэрбум тонн байгаа юм.

Анхдагч эрчим хүчний хэрэглээнд нүүрсний эзлэх хэмжээ 2030-2035 онд жилд 6.26 тэрбум тонн болж оргилдоо хүрэх бол 2060 онд 5.7 тэрбум тонн болж буурах төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01