БНХАУ: Японоос импортолсон далайн бүтээгдэхүүний хэмжээ 30 хувиар буурчээ
2023, 8 сарын 21. 3:570

Kyodo News агентлагийн 19-ний өдөр мэдээлснээр, Хятад улсын Японоос импортолсон далайн бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн сард 30 орчим хувиар багассан байна.

Тодруулбал Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн статистик мэдээгээр, өнгөрөгч долдугаар сард тус улсын Японоос импортолсон далайн бүтээгдэхүүний хэмжээ 234.51 сая юаньд хүрсэн нь өмнөх сартай харьцуулахад 28.5 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.7 хувиар буурсан байх юм.

Kyodo News агентлагийн “Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын бохирдсон усыг далайд цутгах шийдвэрийг эсэргүүцэн Хятад улс Японы далайн бүтээгдэхүүнд цацраг идэвхт бодисын бүрэн хэмжээний хяналт шалгалтыг эхлүүлсэнтэй холбоотой” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Хятадын Гаалийн ерөнхий газар өнгөрсөн сарын 7-ны өдөр “шаардлагатай бүх арга хэмжээг цаг тухайд нь авах болно" гэж мэдэгдээд далайд цутгасан бохирдсон ус далайн бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлж байгааг хянаж байгаа хэмээн онцлон тэмдэглэв. Үүний дараахан Японы далайн бүтээгдэхүүнд бүрэн хэмжээний рентген шинжилгээ хийж эхэлсэн юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35