Tesla-ийн автомашинуудыг хиймэл оюун ухаанаар жолоодно
1 сарын 24. 17:421

Tesla компани бүрэн автомат жолоодлогын “Full Self-Driving” программаа шинэчилжээ.

Тус компанийн мэдээлснээр, жолоочид туслах дэвшилтэт системийг одоо программ зохиогчдын бичсэн кодоор биш харин мэдрэлийн сүлжээгээр удирдана. Тус корпорац хиймэл оюун ухааныг олон сая дүрс бичлэгт тулгуурлан сургасан бөгөөд ингэснээр уг систем "300 мянга гаруй мөр бүхий C++ кодыг" орлох ажээ.

Автомат жолоодлогыг одоо “төгс ажилладаг мэдрэлийн сүлжээ” удирдана гэж Tesla-ийн тэргүүн И.Маск онцолсон байна. Тус компани одоогоор “FSD Beta v12” бета хувилбарыг гаргаад байгаа бөгөөд уг шинэчлэлт нь брэндийн автомашинуудад нь бүрэн хэмжээний шинэчлэлт болно гэдгийг И.Маск хэрэглэгчдэд батлан хэлжээ.

"V12 ба төгс мэдрэлийн сүлжээ нь Tesla-ийн автомат жолоодлогын системийг хөгжүүлэх хамгийн сүүлийн том алхам юм" гэж Америкийн цахилгаан тээврийн хэрэгсэл, тогтвортой эрчим хүчний талаарх мэдээ мэдээллийн Electrek цахим хуудсанд бичжээ. Хиймэл оюун ухаан бол Tesla-ийн бүрэн автомат жолоодлогын хяналтын "сүүлчийн найдвар" гэдгийг мөн дурдсан байна.


Эх сурвалж: Electrek /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.9.46.139
   /
1 сарын 24. 17:58

Хүйтэрхээр бүгд хөлдөөд зогсчдог хогийн машин

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01