OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман Worldcoin крипто төслөө эхлүүлжээ
2023, 7 сарын 24. 19:000

OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман даваа гарагт Worldcoin криптовалютын төслөө эхлүүлжээ.

Энэхүү төслийн гол онцлог нь тэд хэрэглэгчдэд World ID буюу зөвхөн хүмүүсийн авч чадах бүртгэлийг үүсгэж өгдөг юм. World ID бүртгэлтэй болохын тулд хэрэглэгчид биечлэн Worldcoin-ийн “orb” гэх хүүхэн хараа таних технологиор өөрийгөө таниулах гэнэ. Улмаар тус технологи таныг бодит хүн болохыг баталсан нөхцөлд World ID бүртгэл үүсэх ажээ. Өдгөө тус төсөл нь дэлхийн 20 орны 35 хотод хэрэгжиж байгаа гэнэ. Харин төсөлд нэгдэж, бүртгэлээ үүсгэсэн зарим улсын иргэдэд Worldcoin төслийн WLD коиныг өгч байгаа юм.

Төслийн хүрээнд холбогдох хүмүүсийн хэлж байгаагаар World ID бүртгэл нь хиймэл оюун ухаан бүхий чатботуудын эрин үед хэрэгтэй гэсэн байна. Учир нь уг бүртгэлийг ашиглан цахим орчинд жинхэнэ хүн, хиймэл оюун ухаан бүхий чатботыг ялгах ажээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01