Румыны ойролцоох Дунай мөрний боомтууд Оросын агаарын цохилтод өртөж эхэлжээ
2023, 7 сарын 25. 18:160

Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс гарсныхаа дараа Украины үр тарианы экспортын гол боомтууд руу агаараас цохилт өгч байгаа Оросын арми Румынтай зэргэлдээх Дунай мөрний боомтуудад мөн агаараас цохилт өгч эхлээд байгаа тул дайн даамжрах вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэх болжээ. Үүний улмаас олон улсын зах зээл дэх үр тарианы үнэ хэлбэлзэж эхлээд байгаа тул хүнсний хямрал улам хурцдах шинжтэй байна.

Орон нутгийн цагаар 25-ны өдрийн Нью-Йорк таймс сонины мэдээлснээр, мөн өдрийн үүрээр ОХУ-ын тал үр тариа экспортлодог гол боомтуудын нэг болох Украины Рени боомтод агаараас цохилт өгсний улмаас үр тарианы агуулах ихээхэн эвдэрч сүйдсэн талаар онцлов. Хөрш зэргэлдээх Одесса боомт ч их хэмжээний хохирол амсаад байгаа билээ. Зөвхөн Рени хотод л гэхэд гурван үр тарианы агуулах Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжний дайралтанд өртөж сүйдсэн байна.

Рени боомт нь Дунай мөрний доод бэлчирт байрлах боомт бөгөөд НАТО-гийн гишүүн Румын улстай маш ойрхон оршдог. Украинд дайн эхэлснээс хойш энэ бүс нутгийг үр тариа экспортлох гарц болгон ашиглаж ирсэн.

Хэдийгээр Оросын арми Румыны хилд хэт ойрхон орших үр тарианы агуулах руу агаараас цохилт өгөөгүй ч Румыны хилээс дотогш хохирол учрах эрсдэлтэй өндөр байсан хэмээн Нью Йорк Таймс сонин дурджээ. Мөн Румыны Батлан ​​хамгаалах яам мэдэгдэл хийхдээ "Одоогоор Румыны нутаг дэвсгэрийн усанд шууд аюул заналхийлэл болон хохирол учраагүй. Бид холбоотнуудтайгаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Олон улсын хамтын нийгэмлэг дайн улам даамжрах вий хэмээн санаа зовж байгаагийн шалтгаан бол Орос улс Румынтай зэргэлдээх Дунай мөрний доод хэсэгт агаарын цохилт өгөхөөс өнөөдрийг хүртэл аль болох татгалзаж ирсэн хэдий ч ийнхүү энэ бодлоосоо ухарч буйтай холбоотой. Өнгөрсөн жил ОХУ халдан түрэмгийлснээс хойш Украин улс Хар тэнгисийн усан замыг ашиглах нь туйлын хүндрэлтэй болсон тул Дунай мөрний доод бэлчирээр дамжуулан хуурай газар болон дотоод усан замаар үр тарианы экспортоо сар бүр 1 сая тоннд хүргэж байсан билээ. Үүнийг мэдсэн ч Оросын арми НАТО-гийн гишүүн Румын улстай сөргөлдөөн эхлүүлж, цаашлаад НАТО-гийн хүчинтэй дайтаж болох эрсдэлтэй учир тус бүс нутгийн дэд бүтцэд агаараас цохилт өгөхөөс татгалзсаар ирсэн юм.

Үүнийг дагаад дэлхийн хүнсний хямрал улам бүр даамжрах төлөв ажиглагдаж эхлээд байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг сэргээхийг Оросын талаас удаа дараа шаардсан билээ. Тэрээр хэлэхдээ, "Миний сүүлд санал болгосны дагуу Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийн хэрэгжилтэд эргэн орохыг Орос улсаас хүсч байна. Энэхүү хүчин чармайлтыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгийг үүнд нэгдэхийг уриалж байна" хэмээн өгүүлжээ.

Өнөөдрийг хүртэл хангалттай тогтворжоогүй байсан олон улсын зах зээл дэх үр тарианы үнэ дахин тэнгэрт хадах болов. Тодруулбал мөн өдөр Чикагогийн худалдааны бирж дээр арилжаалагдсан АНУ-ын улаан буудайн фьючерсийн үнэ 8.60 хувиар өсч, бушель нь 757.50 цент болсон байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35