Хагас дамжуулагчийн cалбарын дэлхийн борлуулалт гурван сар дараалан өсжээ
2023, 7 сарын 12. 4:580

Дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн үзүүлэлт сайжирч байгаа шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ.

Түүнчлэн шинжээчид ч уналтын үеэ давсан гэх таамгийг дэвшүүлэх болоод байгаа юм.

АНУ-ын Хагас дамжуулагчийн аж үйлдвэрийн холбоо саяхан өөрийн цахим хуудсандаа дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл 5-р сард 40.7 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь өмнөх сард 40 тэрбум ам.долларын борлуулалт хийсэнтэй харьцуулахад 1.7 хувиар өссөн болохыг онцлов.

Түүнчлэн, сар тутмын борлуулалтаар нь авч үзвэл гурван сар дараалан өсөлттэй гараад буй бөгөөд өнгөрөгч 3, 4-р сард тус бүр 0.3 хувиар өссөн байна.

Гэвч өнгөрөгч 5-р сарын борлуулалт өнгөрсөн оны мөн үед 51.7 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсантай харьцуулахад 21.1 хувиар буурсан үзүүлэлттэй гараад буй билээ.

"Хэдийгээр зах зээл удаашралтай хэвээр байгаа ч хагас дамжуулагчийн борлуулалт гурван сар дараалан өссөн явдал нь энэ оны хоёрдугаар хагаст тус салбар илүү сэргэх магадлал нэмэгдэж буйг харуулж байна” хэмээн Хагас дамжуулагчийн аж үйлдвэрийн холбооны тэргүүн Жон Нойпер өөрийн цахим хуудаснаа цохон тэмдэглэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35