Евро бүсийн хоёрдугаар улирлын ДНБ тооцоолж байснаас өндөр үзүүлэлттэй гарчээ
2023, 7 сарын 31. 19:050

Даваа гарагт танилцуулсан урьдчилсан тооцоогоор евро бүсийн инфляц буурч, эдийн засаг нь шинжээчдийн тооцож байснаас илүү өсөлттэй гарчээ. Гэвч эдийн засагчдын зүгээс евро бүсийг эдийн засгийн хямралд орох эрсдэлээс бүрэн ангижраагүй гэж түгшиж байгаа юм.

CNBC сувгаас мэдээлснээр долоодугаар сард тус бүсийн инфляц 5.3 хувьд хүрч буурсан гэнэ. Энэ нь зургаадугаар сард бүртгэгдсэн инфляцаас 0.2 хувиар бага үзүүлэлт ажээ. Гэсэн хэдий ч Европын Төв банкны инфляцын зорилтот түвшнээс тус тоо хангалттай их байгаа юм. Тодруулбал, Европын Төв банкнаас инфляцыг 2 хувьд барихаар зорьж байгаа билээ.

Мөн тус бүсийн суурь инфляц долоодугаар сард 5.5 хувьтай буюу өнгөрөгч сарын үзүүлэлтээс огт өөрчлөгдөөгүй үзүүлэлттэй гарсан нь бодлого боловсруулагчдад сэтгэл гонсойлгосон мэдээ болж хүрэх нь гарцаагүй юм. Европын Төв банкны зүгээс инфляцыг бууруулахаар өнгөрөгч долоо хоногт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөсөн бөгөөд үүний дүнд тус бүсийн бодлогын хүү 3.75 хувьд хүрсэн.

Харин тус бүсийн эдийн засгийн өсөлтийн хувьд өнгөрөгч улиралд 0.3 хувийн өсөлттэй гарснаар шинжээчдийн таамаглалыг давсан байна. Гэсэн хэдий ч эдийн засагчид евро бүсийг хямралд орж магадгүй гэсэн таамгаа өөрчлөөгүй ажээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35