Twitter-ийн төв оффисын логог солих ажлыг цагдаа нар тасалдуулжээ
2023, 7 сарын 26. 17:510

Өнгөрөгч даваа гарагаас Twitter компанийн ре-брэндингийн ажил эхэлсэн билээ. Улмаар платформын зүгээс веб хуудас, мобайлынхаа логог сольж, өөрсдийн бүртгэлийн зургийг ч хар дэвсгэр дээрх цагаан X тэмдгээр сольсон юм. Тэгвэл ре-брэндинг хийх явцын дунд тэд Сан Франциско хот дахь төв оффисынхоо логог буулгаж байхад цагдаа нар тэднийг зогсоожээ.

Тодруулбал, логог буулгах ажлын хүрээнд ажилчид Twitter гэх үгийн эхний таван үсгийг буулгаад байхад цагдаа нар ирсэн байна. Хэвлэлийнхний мэдээлснээр цагдаа нар ирэх болсон шалтгаан нь ноён Маск логог буулгахад шаардлагатай зөвшөөрлийг аваагүй гэсэн юм. Гэвч цагдаа нарын хэлснээр ажлыг тасалдуулсан нь бүхэлдээ үл ойлголцлоос үүдэлтэй гэжээ.

Хэдий цагдаа нарын зүгээс ажлыг үргэлжлүүлж болно хэмээсэн ч логог буулгах ажлыг тэр чигт нь үлдээсэн байна. Улмаар логог буулгах ажил үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35