БНХАУ: АНУ болон НАТО дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хамгийн их заналхийлэл үзүүлэгчид
2023, 7 сарын 28. 4:220

Хятадын Батлан ​​хамгаалах яам НАТО болон АНУ-ыг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хамгийн их заналхийлэл үзүүлэгчид хэмээн шүүмжилсэн байна.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Хятадын цөмийн зэвсгийн шинэчлэл ил тод биш байна гэсэн мэдэгдлийн хариуг Хятадын Үндэсний батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тан Кэ Фэй орон нутгийн цагаар 27-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн ба тэрээр “НАТО бол дэлхийн хамгийн том цөмийн зэвсэг нөөцлөгч төдийгүй цөмийн цохилт өгөх бодлогыг хэрэгжүүлдэг анхны цэргийн бүлэглэл юм” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Харин Хятад улсын хувьд зөвхөн өөрийгөө хамгаалах цөмийн стратегийг хэрэгжүүлж байгаагийн дээр цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх бодлого баримталж, цөмийн зэвсгээ үндэсний аюулгүй байдалд шаардлагатай хамгийн доод түвшинд барьж буй төдий. НАТО хүйтэн дайны үеийн хуучин сэтгэлгээнээсээ салах ёстой” хэмээн дурдав.

Хэвлэлийн төлөөлөгч Тан Кэ Фэй “АНУ сүүлийн үед олон улсын аюулгүй байдалд заналхийлэл учруулаад зогсохгүй цөмийн зэвсгийг хуваалцахад уриалж, Европын орнуудад 100 гаруй цөмийн зэвсгээ байршуулаад байна. Энэ нь дэлхий дахинд цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэх, цөмийн мөргөлдөөн үүсэх эрсдэлийг улам нэмэгдүүлж буй явдал юм” хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35