Ж.Байден: АНУ Украиныг “чадлынхаа хэрээр” дэмжинэ
2023, 12 сарын 13. 11:280

АНУ Украиныг “чадлынхаа хэрээр” дэмжинэ гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн нь өмнөх мэдэгдлүүдээс илт өөрчлөгдлөө.

Ж.Байден Украинд “шаардлагатай хэмжээгээр” дэмжлэг үзүүлнэ гэж амласаар ирсэн юм. Гэвч мягмар гарагт тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ уг амлалтаа өөрчилж, АНУ “чадах чинээгээрээ Украинд чухал зэвсэг, техник нийлүүлэх болно” гэж мэдэгдэв.

Энэ нь Украинд үзүүлэх АНУ-ын шинэ тусламжийг батлахад томоохон саад бэрхшээл тулгараад байгааг харуулсан өөрчлөлт байлаа. В.Зеленский Капитолын ордонд хууль тогтоогчидтой уулзсаны дараа ч шинэ тусламжийг он дуусахаас өмнө үзүүлэх эсэх нь тодорхой болсонгүй.

Хэвлэлийн бага хурлын эхэнд Ж.Байден мэдэгдэхдээ, АНУ-аас Украинд шинэ тусламж үзүүлж чадахгүй гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин найдаж байна хэмээгээд шинэ тусламж үзүүлэх талаарх Америкийн санал зөрөлдөөн Орост ашигтайгаар эргэж байна гэжээ.

Украинд шинэ тусламжийг үзүүлэхийн эсрэг байр суурь илэрхийлсэн Бүгд найрамдах намынхныг өнгөрсөн долоо хоногт Оросын төрийн телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч магтсан гэж тэрбээр хэлээд хэрэв таныг Оросын суртал ухуулагчид сайшааж байгаа бол юу хийж байгаагаа эргэн харах цаг нь болсон гэсэн үг гэж онцлон тэмдэглэсэн байна.

Бид Украиныг дайнд ялахыг харахыг хүсэж байна. Ялалт бол Украин бүрэн эрхт, тусгаар тогтносон улс гэдгийг илэрхийлнэ. Мөн өнөөдөр өөрийгөө хамгаалж, цаашдын түрэмгийллийг таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ бол бидний зорилго юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Эх сурвалж: CNN/МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
02024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
02024-5-10 14:51
“Бөгжний эзэн”-ий шинэ анги 2026 онд дэлгэцэнд гарна
02024-5-10 14:42
Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулахыг дэмжсэнгүй
02024-5-10 14:09
Европын лигийн цомын төлөө “Байер”, “Аталанта” багууд өрсөлдөнө
02024-5-10 14:06
Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
02024-5-10 14:03
622184