Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху газрын довтолгоонд бэлдэж байгаагаа мэдэгджээ
2023, 10 сарын 26. 12:390

Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Израилийн талаас газрын довтолгоонд бэлтгэж байгаа талаар дурджээ. Гэвч түүний зүгээс газрын довтолгоо хэзээ эхлэх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс татгалзсан байна.

Ноён Нетаньяхугийн хэлснээр Палестины эзэмшлийн газар нутагт Израилийн тал хэзээ нэвтрэхийг тэдний засгийн газраас байгуулсан Дайны яам шийднэ гэжээ.

Түүний мэдэгдлийг орчуулан хүргэвэл, “Бид аль хэдийн мянга мянган алан хядагчийг хөнөөгөөд байгаа, гэхдээ энэ бол ердөө эхлэл.

Үүний зэрэгцээ бид газрын довтолгоонд бэлдэж байна. Харин хэзээ, хэрхэн, хэдэн удаа гэдэг тухайд би ямар нэг мэдээлэл өгөхгүй. Мөн миний зүгээс өөрсдийн хийж буй, олон нийтийн мэдэхгүй, төрөл бүрийн тооцооллын тухай тодорхой мэдэгдэл хийхгүй. Энэ бүхэн ийм л байх учиртай” хэмээсэн байна.

Израиль улсын хувьд өнгөрөгч 7-ы өдрөөс хойш Газын зурвасыг эрчимтэй бөмбөгдөж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 1,400 хүний аминд хүрээд байгаа билээ. Харин Газын эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байгаагаар дайнд нийт 6,500 гаруй палестин хүн амиа алдсан гэсэн юм.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18