Финландын Ерөнхийлөгч хоёр дахь шатны сонгуулиар тодорно
1 сарын 29. 10:350

Финланд улс НАТО-д элссэнээс хойших ерөнхийлөгчийн анхны сонгууль ням гарагт боллоо. Ням гарагт болсон санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын 50 ба түүнээс дээш хувийн саналыг аваагүй тул хоёр дахь шатны сонгуулийг явуулахаар шийдвэрлэжээ.

Санал хураалтыг хоёрдугаар сарын 11-нд явуулах бөгөөд эхний шатанд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөх юм.

Санал хуудсын 97 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Ерөнхий сайд асан Александр Стубб 27.1 хувь, Гадаад хэргийн сайд асан Пекка Хаависто 25.7 хувийн санал авснаар хоёрдугаар шатанд өрсөлдөхөөр болсон байна.

А.Стубб нь консерватив үзэлт Үндэсний эвслийн намаас нэр дэвшиж байгаа бөгөөд тэрбээр 2014-2015 онд Финландын засгийн газрыг тэргүүлж байсан юм. Ногоон намаас нэр дэвшигч П.Хаавистогийн хувьд гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд зургаан эрэгтэй, гурван эмэгтэй нийт есөн нэр дэвшигч өрсөлджээ.

Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Саули Ниинистёгийн зургаан жилийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа гуравдугаар сард дуусаж байгаа бөгөөд тэрбээр гурав дахь удаагаа нэр дэвших боломжгүй.

Финландын Ерөнхийлөгчийн албан тушаал нь ерөнхийдөө бэлгэдлийн чанартай байдаг хэдий ч Европын ихэнх орноос ялгаатай нь гэвэл Ерөнхийлөгч гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогыг боловсруулахад тодорхой эрх мэдэлтэйгээр оролцдог. Ялангуяа Европын Холбооны гишүүн бус орнууд буюу АНУ, ОХУ, БНХАУ-тай харилцах харилцааг түлхүү анхаардаг.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49