Алексей Навальныйд улс төрийн хэргээр нэмж 19 жилийн хорих ял тулгажээ
2023, 8 сарын 5. 4:020

Өдгөө шоронд хоригдож байгаа Оросын сөрөг хүчний тэргүүлэгч идэвхтэн Алексей Навальныйд хэт даврагч үйл ажиллагаа өдүүлсэн хэргээр орон нутгийн цагаар 4-ний өдөр нэмж 19 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр энэ жил 47 настай билээ.

Ройтерс зэрэг томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр Оросын шүүх Навальныйд хэт даврагч байгууллага үүсгэж, түүнийхээ үйл ажиллагааг санхүүжүүлсэн хэргээр 19 жилийн хорих ял оноосон болохыг онцолсон байна.

Гэвч түүнийг яг ямар бүлэглэлийн үйл ажиллагаатай холбогдуулан буруутгаж байгаа талаар шүүх тодорхой дурдаагүй юм.

Оросын терроризмын эсрэг үндэсний хорооны зүгээс мэдэгдэж байгаагаар өнгөрөгч дөрөвдүгээр сард засгийн газрыг дэмжигч Оросын цэргийн блогчийг бөмбөгдсөн хэргийн гол сэжигтэн нь Навальныйгийн талын хүн байсан бөгөөд Украины тагнуулын алба Навальныйгийн дэмжигчидтэй хамтран террорист үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан хэмээн дурдав.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины улс төрийн өрсөлдөгч гэгддэг Навальный 2011 онд өөрийн үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх сангаар дамжуулан Оросын өндөр албан тушаалтнуудын авлигын талаарх олон хэргийг илчилж байсан билээ.

2020 оны 8-р сард тэрээр онгоцонд хордлогын шинж тэмдэгтэйгээр гэнэт ухаан алдсан бөгөөд Герман улсад хүргэн яаралтай арга хэмжээ аван эмчлүүлж байгаад өнгөрсөн оны нэгдүгээр сард эх орондоо ирэхэд нь Оросын эрх баригчид баривчилжээ.

Улмаар 2014 онд хандив шамшигдуулсан гэх мэт залилангийн хэргээр тэнсэн харгалзах ял оноосныг дараагийн шүүх хурлаар биеэр эдлүүлэх ял болгож түүнд 3 жил 6 сарын хорих ял оноосон юм.

Тэрбээр мөрдөн байцаалтын хугацааг тооцохгүйгээр хоёр жил зургаан сарын ял эдлэх ёстой байсан хэдий ч өнгөрсөн гуравдугаар сард залилан мэхэлсэн болон шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр есөн жилийн хорих ялаар нэмж шийтгүүлэв. Ийнхүү өмнө нь авсан 11 жил 6 сарын ял дээр энэ удаагийн 19 жилийн ялыг нэмж тооцвол Навальный 30 гаруй жилийг шоронд өнгөрүүлэхээр болж буй аж.

НҮБ-ын зүгээс Навальныйд тулгасан ялыг эрс буруушаахын зэрэгцээ түүнийг суллахыг уриалсан байна.

Тодруулбал НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ, "ОХУ-ын эрх баригчид шүүхийн тогтолцоог улс төрийн зорилгоор ашигласан энэ удаагийн үйл явдал нь тун ноцтой түгшүүрийг төрүүлж байна. Түүнд нэмж оногдуулсан 19 жилийн хорих ял нь хэт даврагч үзэлтэй холбоотой ямар ч тодорхой бус хэргүүдэд үндэслэж байна” хэмээн цохон тэмдэглэв.

"Угтаа төр нь иргэдийн шударга шүүхээр шүүгдэх эрхийг хамгаалж, хангах ёстой. Навальныйгийн эсрэг хүний ​​эрхийг зөрчиж буй энэхүү асуудлыг нэн даруй таслан зогсоож, цаашлаад суллан хуулиар хүлээсэн үүргээ хүндэтгэхийг Оросын эрх баригчдаас шаардаж байна” гэж тэрээр үргэлжлүүлэв.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03