Мягмар гарагт Нью Йоркийн Холбооны Нөөцийн банкнаас мэдээлснээр америкчуудын зээлийн картын өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Тодруулбал, зээлийн картын өр 1 их наяд ам.долларыг давсан байна.
Банкнаас мэдээлснээр энэ оны хоёрдугаар улиралд л гэхэд америкчуудын зээлийн картын өр даруй 45 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнийг хувьчилбал 4.6 хувиар өссөн үзүүлэлт болох бөгөөд үр дүнд нь нийт өрийн хэмжээ 1.03 их наяд ам.долларт хүрэх болжээ.
Тийнхүү зээлийн картын өр, автомашины зээлийн өрийн хэмжээ нэмэгдсэнээр өнгөрөгч улиралд тус улсын өрхийн өрийн хэмжээ 1 бүхэл хувиар өссөн гэнэ. Улмаар АНУ дахь өрхүүдийн өрийн нийт хэмжээ цар тахлын үеэс хойш 2.9 их наяд ам.доллароор нэмэгджээ.
Нью Йоркийн Холбооны Нөөцийн банкнаас мэдэгдсэнээр зээлийн картын өрийн хэмжээ өнгөрөгч улиралд нэмэгдсэнээр нийт 5 улирал дараалан нэмэгдсэн болж байгаа гэсэн юм. Тэдний зүгээс зээлийн картын өрийн хэмжээ өсөх болсон шалтгааныг бодлогын хүүгийн өсөлттэй шууд холбон тайлбарлажээ. АНУ-ын бодлогын хүүгийн хувьд өдгөө сүүлийн 22 жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрээд байгаа юм. Үүнээс үүдэн зээлийн картын дундаж хүү 20.53 хувьд хүрсэн нь өрийн хэмжээ дээд хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн гэжээ.
Эх сурвалж: CNN