Украин: Оросын арми цахилгаан станцад халдсаны улмаас эрчим хүчний хямрал нүүрлэх эрсдэл нэмэгдэж байна
2023, 12 сарын 8. 9:210

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 7-ны өдөр мэдээлснээр, өвөл эхэлж буй энэ үетэй давхцан Оросын армийн агаарын дайралтаас болж Украины эрчим хүчний дэд бүтцэд томоохон хохирол учирсан талаар онцлов.

Тодруулбал Украины Эрчим хүчний яам мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ “Фронтын шугамын ойролцоох дулааны цахилгаан станцуудын нэг халдлагад өртөөд байна. Бидний зүгээс эрчим хүчээ хэмнэлттэй ашиглахыг оршин суугчдад уриалсан” хэмээн дурджээ.

Өнгөрсөн сард Украины ерөнхийлөгч Володимир Зеленський хэлэхдээ “Дайснууд манай дэд бүтэц рүү чиглэсэн нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон пуужингийн довтолгооны тоог нэмэгдүүлэх эрсдэл нэмэгдэж буй тул бид үүнд бэлтгэлтэй байх ёстой” хэмээн өвлийн улиралд дэд бүтцийг онилсон довтолгоо эрчимжих талаар анхааруулж байсан билээ.

Өнгөрсөн өвөл ч гэсэн Оросын арми цас бороо орсны улмаас шавар шавхай нэмэгдэн хуурай замын цэргүүд урагшлахад хүндрэлтэй болох үетэй зэрэгцэн Украины дэд бүтцэд агаараас эрчимтэй цохилт өгсөн нь тус улсын эдийн засагт хүнд цохилт болж байсан юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01