Швед улс ойрын 20 жилийн хугацаанд багадаа 10 цөмийн реактор барихаа мэдэгдэв
2023, 8 сарын 12. 11:590

Шведийн засгийн газар ойрын 20 жилийн хугацаанд хамгийн багадаа 10 цөмийн реактор барихаар төлөвлөжээ.

Британийн өдөр тутмын Guardian сонины орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр, Шведийн Уур амьсгал, байгаль орчны сайд Ромина Фоурмогтари уур амьсгалын бодлогын зорилтуудыг биелүүлэхийн тулд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг ирэх 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэх ёстой гэдгийг мэдэгдээд цөмийн реактор барих дээрх төлөвлөгөөгөө зарласан байна.

Одоогийн байдлаар Швед улс Форсмарк, Оскаршам, Рингхалс хэмээх гурван цахилгаан станцын цогцолборт зургаан реакторыг ажиллуулж байгаа ба энэ нь нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 30 хувийг хангадаг аж.

Тус улс нь атомын цахилгаан станцуудыг үе шаттайгаар зогсоох бодлого баримталж байсан билээ. Гэвч өнгөрсөн оны аравдугаар сард сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа барууны үзэл баримтлал бүхий эвслийн засгийн газар Шведийн засгийн эрхэнд гарснаар уг байр суурь өөрчлөгдөхөд хүрсэн байна.

Сайд Фоурмогтари хэлэхдээ, "Шинэ атомын цахилгаан станц барихад учирч буй саад бэрхшээлийг бүр эхнээс нь шийдвэрлэхийн тулд одоогийн Засгийн газар чадах бүхнээ хийж байна. Цөмийн эрчим хүч нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нь тодорхой” хэмээн цохон тэмдэглэжээ.

Гэвч энэхүү шийдвэрийг байгаль орчны мэргэжилтнүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж эхэлсэн байна.

Тус улсын Лундын их сургуулийн байгаль орчны эрчим хүчний профессор Ларс Нилссон “Одоогоор Шведийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөтгөх ажил салхины эрчим хүчний салбар дээр тулгуурлан хийгдэж байна. Бидэнд 10 цөмийн реактор хэрэгтэй гэхэд би л хувьдаа итгэхгүй байна” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэхүү алхмыг ямар нэгэн өөрчлөлт авчрахаас илүүтэйгээр бэлгэдлийн шинж чанартай гэж харж байна. Цөмийн шинэ реактор барих нь Шведийн татвар төлөгчдөд дарамт учруулж болзошгүй бөгөөд Швед улс олон улсын тавцан дахь ногоон удирдагч гэгдэх статусаа зарим талаараа алдах эрсдэлтэй” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35