Хятад улс автомашины экспортоор дэлхийд тэргүүлэгчийн байр сууринд очих нь тодорхой болжээ
1 сарын 10. 7:200

Хятад улс Японыг ардаа орхин өнгөрсөн оны автомашины экспортын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгчийн байр сууринд очих нь тодорхой болжээ.

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс тус улс өнгөрсөн онд 5 сая 260 мянган автомашин экспортолсон гэсэн тооцоог нийтэлсэн болохыг Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 9-ний өдөр онцолжээ.

Харин Япон улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 4 сая орчим автомашин экспортолсон гэсэн статистик бий. Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс хараахан мэдээлээгүй байгаа өнгөрөгч арванхоёрдугаар сарын экспортын хэмжээг нэмэхэд л өнгөрсөн оны Хятадын автомашины экспорт Японыхоос бараг 1 сая нэгжээр илүү байх төлөвтэй байгаа юм.

Хятад улс ийнхүү автомашины экспортоор тэргүүлэгчийн байр сууринд очих болсон гол шалтгаан бол Украины дайн дэгдсэнээс хойш олон улсын хамтын нийгэмлэгүүдийн зүгээс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээнд өртсөөр буй Оросын зах зээлд монопольчлох болсонтой шууд холбоотой гэж дүгнэж болох юм.

Оросууд 2022 оны хоёрдугаар сард Украинд түрэмгийлсний дараа барууны орнууд өөрсдийн авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй өөрийн автомашин үйлдвэрлэгч компаниудыг эргүүлэн татсанаас үүдэн Оросын зах зээлд ихээхээ хоосон орон зай бий болсон билээ. Тэгвэл тэрхүү хоосон орон зайг Хятадын автомашин үйлдвэрлэгчид нөхсөн байна. Тодруулбал Хятад улс 2022 онд Орос руу нийт 160 мянган автомашин экспортолж байсан бол өнгөрсөн онд тав дахин нэмэгдэж 800 мянга гаруй автомашин экспортолсон гэсэн тооцоог гаргажээ.

Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниуд дундаас Оросын зах зээлд онцгой өсөлттэй ажилласан компаниар Chery-г нэрлэж болох юм. Өнгөрсөн онд тус компани 900 гаруй мянган автомашин гадаад зах зээлд борлуулсан байна. Түүнчлэн тус улсын хувийн хэвшлийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч Geely компани ч Орос руу экспортлох хэмжээгээ эрс нэмэгдүүлсэн гэх мэдээлэл гарчээ.

Түүнчлэн цахилгаан автомашины салбарын өсөлт нь Хятадын автомашины экспортыг нэмэгдүүлэх нэгэн томоохон хүчин зүйл болсон гэхэд хилсдэхгүй. Тус улсын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компани АНУ-ын Теsla-г ардаа орхин, дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч болоод байгаа билээ.

Гадны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үндэстэн дамнасан цахилгаан машин үйлдвэрлэгчид Хятадад олон бий. Тухайлбал өнгөрсөн онд Ford Motor компани Хятадад үйлдвэрлэн гадны улсууд руу экспортолдог автомашиныхаа тоог 100 мянгад хүргэсэн юм. Үүнээс гадна Volkswagen компани энэ онд Хятадад өөрийн харьяа Cupra брэндийн 60 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэж, Европ руу экспортлохоор төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35