Японы компаниудын 80 гаруй хувь нь хиймэл оюун ухаан ашиглаж байна
3 сарын 5. 15:310

Японд төвтэй компаниудын 80 гаруй хувь нь хиймэл оюун ухааныг (generative AI) үйл ажиллагаандаа ашиглаж байгааг NHK телевизээс явуулсан нэгэн судалгааны дүн харуулжээ.

Өнгөрсөн 12 дугаар сараас энэ оны нэгдүгээр сард хийсэн энэхүү судалгаанд 100 томоохон компани хамрагдсаны 86 нь хиймэл хиймэл оюун ухаан ашиглаж байгаа гэж мэдэгдсэн бол 10 компани ашигладаггүй гэж хариулсан байна.

Хиймэл оюун ашиглаж буй 48 компанийн хувьд уг технологийн хэрэглээ нь бичиг баримт бүрдүүлэх зэрэг ерөнхий ажлаар хязгаарлагдаж байгаа гэсэн хариулт өгсөн бол бусад 36 нь ахисан түвшний болон тусгай даалгавруудад хиймэл хиймэл оюун ухааныг ашигладаг гэжээ.

Тэдний олонх нь өвөрмөц сургалтын үйл явцыг давсан төрөлжсөн хиймэл хиймэл оюун ухаан бүхий дотоод системийг бий болгосон гэж мэдэгдсэн байна. Нэгэн компанийн мэдээлснээр, баримт бичгийг хянан шалгахад туслах хиймэл оюун ухааныг ашигласнаар хүний хөдөлмөрийг жилд 1800 гаруй цагаар хөнгөвчлөх аж.

Хиймэл оюун ухааныг хэдийнээ нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь нь цаашид уг технологийн хэрэглээгээ улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35