Япон: Энэ онд 8.500 орчим аж ахуй нэгж дампуурсан нь сүүлийн 8 жилд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ
2023, 12 сарын 28. 22:480

Цар тахлын үед аж ахуй нэгж, компаниудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгож байсан мөнгөн тусламжийн хугацаа дуусахын хэрээр энэ онд дампууралд өртөж буй Японы аж ахуй нэгжүүдийн тоо сүүлийн найман жилийн хамгийн дээд түвшинд хүрэх гэнэ.

Нихон Кэйзай Шимбун сонин 27-ны өдөр мэдээлснээр, тус улсын хэмжээнд энэ онд дампууралд өртөж буй аж ахуй нэгжүүдийн тоо ойролцоогоор 8.500 болж, өмнөх оныхоос 30 гаруй хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа нь сүүлийн найман жилийн хамгийн өндөр үзүүлэлт болохыг дурдав. Энэ нь цар тахлын үед аж ахуй нэгжүүдэд олгож байсан өргөтгөсөн санхүүгийн дэмжлэг дууссантай шууд холбоотой гэж ойлгож болох юм.

Японы Tokyo Commerce Research судалгааны фирмийн мэдээлснээр санхүүгийн хямралын жил буюу 2008 онд 15.646 аж ахуй нэгж дампуурч байжээ.

Хачирхалтай нь цар тахлын үед аж ахуй нэгжүүдийн дампуурлын тоо буурсан үзүүлэлттэй гарсаар байв. Энэ нь төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байсантай шууд холбоотой юм. Тухайлбал, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах эсвэл хугацаа сунгах зэрэг журмыг тусгасан “Жижиг, дунд бизнесийг санхүүжүүлэх тухай хууль” хэрэгжиж эхэлсэн нь аж ахуй нэгжүүдийг дампууралд өртөхөөс сэргийлж чадсан билээ.

2020 онд цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш хүүгүй, барьцаагүй зээлийн журам хэрэгжсэнээр дампууралын эрсдэл улам бүр буурчээ. Тухайлбал 2021 онд Японы хэмжээнд 6030 аж ахуйн нэгж дампуурсан нь 1964 оноос хойших хамгийн доод түвшин болсон юм. Өнгөрсөн жил мөн л 6000 орчим байв. Токиогийн Худалдаа, аж үйлдвэрийн судалгааны албаны хүний хэлснээр "Цар тахлын үед төрөөс үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн ачаар жил бүр 1500-2000 орчим аж ахуй нэгж дампуурлаас аврагдсан” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Хүүгүй, барьцаагүй зээл нь үндсэн зээл болон хүүгийн төлөлтөөс тодорхой хугацаанд чөлөөлөгдөж, төлбөрийн чадваргүй компаниуд хүртэл оршин тогтнох боломжийг олгосноороо маш үр дүнтэй шийдвэр болсон юм.

Харин цар тахлын дэгдэлт намжихтай зэрэгцэн өрийн дарамтад орсон компаниудын нөхцөл байдал хүндэрч эхэлсэн байна. Энэ оны долдугаар сарын байдлаар 50 гаруй мянган аж ахуй нэгжийн хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөлөгдөх хугацаа дуусгавар болжээ. Түүнчлэн энэ онд аж ахуй нэгжүүдийн дампуурлын улмаас үүссэн өрийн нийт хэмжээ ойролцоогоор 2.5 их наяд иен болсон нь өмнөх онтой харьцуулахад ойролцоогоор 10 хувиар өссөн үзүүлэлт болов.

Ирэх оны дөрөвдүгээр сараас хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагаас зээл авсан 51 мянга орчим аж ахуй нэгж эргэн төлөлтөө хийх төлөвтэй байна.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35