АНУ-ын засгийн газар Беларусь дахь иргэддээ тус улсыг нэн даруй орхин гарахыг зөвлөжээ
2023, 8 сарын 23. 4:490

АНУ-ын засгийн газар ОХУ-ын холбоотон Беларусь улсад оршин сууж буй иргэддээ нэн даруй тус улсыг орхин гарахыг зөвлөжээ.

Беларусийн нийслэл Минск хот дахь АНУ-ын ЭСЯ өөрийн цахим хуудсандаа орон нутгийн цагаар 21-ний өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ, АНУ-ын Төрийн департамент Беларусь улсад байгаа иргэддээ нэн даруй тус улсыг орхин явахыг зөвлөсний дээр Беларусийг аялж жуулчлахад хамгийн тохиромжгүй гэх ангилалд оруулсан гэдгийг дурдсан байна. АНУ-ын Төрийн департамент дээрх зөвлөмжийн учир шалтгааныг тайлбарлахдаа “Беларусийн эрх баригчид ОХУ Украинд халдан довтолсон дайны үйл ажиллагааг хөхиүлэн дэмжсээр байгаа бөгөөд Беларус дахь Оросын цэргийн хүч ч нэмэгдсээр байна. Орон нутгийн хууль тогтоомжийг дур мэдэн хэрэгжүүлж, цаашлаад цагдан хорих эрсдэл ч нэмэгдэж болзошгүй” хэмээн сануулжээ.

Беларусь болон НАТО-гийн орнуудын хилийн бүсийн дагуу цэргийн хурцадмал байдал даамжирч буй энэ үед АНУ-ын тал уг зөвлөмжийг хүргэсэн нь ихээхэн анхаарал татаж буй юм. Тодруулбал өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Оросын батлан хамгаалахын салбарын хувийн компани болох Вагнер группын өдүүлсэн зэвсэгт бослого бүтэлгүйтэж Беларусь улс руу армиа шилжүүлснээс хойш Польш, Литва, Латви зэрэг хөрш орнууд нь хилийн хамгаалалтаа чангатгах болоод байгаа билээ. Үүнээс гадна энэ сарын эхээр Беларусийн арми болон Вагнер группын хөлсний цэргүүд хамтран Польш-Литвийн хилийн ойролцоо цэргийн сургуулилт хийсэн юм. Үүний хариуд Польш улс 10,000 цэргээ хилийн бүс рүү илгээсэн бол Литва улс зургаан хилийн шалган нэвтрүүлэх боомтынхоо хоёрыг нь хаагаад байна. Улмаар Польш улсад нэг хилийн шалган нэвтрүүлэх боомт үйл ажиллагаа явуулж байгаа бол Латви улсад ердөө хоёрхон хилийн боомт хэвийн ажиллаж байгаа аж.

АНУ-ын Төрийн департаментын зүгээс эдгээр улс, орнууд хилийн шалган нэвтрүүлэх боомтуудаа нэмж хааж магадгүй хэмээн үзэн, өдгөө үйл ажиллагаагаа явуулж буй шалган нэвтрүүлэх боомтуудаар дамжуулан иргэддээ Беларусаас гарахыг зөвлөжээ.

Харин Вагнер группын тэргүүн Евгений Пригожин зэвсэгт бослого гарснаас хойш анх удаа цахим хуудсандаа өөрийн бичлэгийг нийтэлж, Африкт хөлсний цэргүүд элсүүлж эхэлж байгаагаа дурдсан байна. Африкийн элсэн цөлд бичсэн хэмээн таамаглаж буй тус бичлэг дээр Пригожин "Вагнер групп дэлхий дахинд Оросыг илүү агуу болгож, Африкийг эрх чөлөөтэй болгоход туслах болно. Бид Исламын улс, Аль Кайда болон бусад террорист бүлэглэлүүдийн замналыг хар дарсан зүүд болгон хувиргаж байна” хэмээн цохон тэмдэглэв. Вагнер групп нь Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали зэрэг Африкийн зарим орнуудад цэргийн дэмжлэг үзүүлснийхээ хариуд ашигт малтмалын олборлолтын эрхийг авах зэргээр өөрт тун ашигтай үйл ажиллагааг явуулдаг юм. Түүнчлэн ОХУ-ын засгийн газар 2014 оноос хойш Ойрхи Дорнод, Африкт нөлөөгөө өргөжүүлэхэд анхаарч эхэлсэн ба үүний тэргүүн эгнээнд Вагнер групп ажилласаар ирсэн билээ.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03