АНУ: mRNA технологийг ашиглан хорт хавдрын эсрэг вакцин үйлдвэрлэхэд хөрөнгө оруулна
2023, 8 сарын 24. 4:560

АНУ-ын Цагаан ордны зүгээс орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдэгдэхдээ “Ковид-19” цар тахлын эсрэг вакциныг бүтээх явцад шинээр үүссэн вакцины технологи болох mRNA (messenger RNA)-г ашиглан хорт хавдрын эсрэг вакцин боловсруулах төсөлд хөрөнгө оруулахаа онцоллоо.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хорт хавдрын эсрэг “Cancer Moonshot" төслийн тайлангийн талаар ярих үеэрээ “Хорт хавдар болон бусад өвчинтэй тэмцэхэд mRNA технологийг үр ашигтайгаар ашиглах зорилго бүхий “CUREIT” төсөлд 24 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Тус төслийг АНУ-ын Атланта муж дахь Emory их сургуулийн судалгааны баг удирдан явуулах аж.

Ерөнхийлөгч Байден "Хорт хавдартай тэмцэх хүн төрөлхтөний дархлааг сайжруулахад mRNA технологийг ашиглах болно” хэмээн өгүүлсэн бол Цагаан ордон "Энэ технологийг аутоиммун өвчин төдийгүй эрхтэн шилжүүлэх ажилбар, халдварт өвчний үед ч ашиглах боломж бүрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн тайлбарлажээ.

Тухайн вируст тохирох эсрэг биетийг үйлдвэрлэх зааварчилгааг хүний биед кодлох арга буюу вакцины mRNA шинэ технологи нь цар тахлын эсрэг вакциныг боловсруулж байх үеэс л олны анхаарлыг ихээхэн татсан бөгөөд Pfizer болон Moderna компаниуд энэхүү технологийг ашиглан цар тахлын эсрэг вакциныг бүтээсэн билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35